Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын нарийн бичгийн даргадаа хариуцлага тооцох уу

  • 0
  • 103
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын нарийн бичгийн даргадаа хариуцлага тооцох уу

 

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх өчигдөр буюу /2020,02,27/-нд коронавирусын голомт болсон БНСУ-аас ирчихээд тусгаарлагдахгүй гэж "томорч" онцгой комиссын гишүүд рүү дайрсан гэх мэдээлэл цахим орчинд тарсан билээ.

Харин Улсын онцгой комиссын гишүүд Ц.Бат-Энхийг хүч хэрэглэн тусгаарлах байранд хүргэсэн гэх мэдээлэл байна.  Тэгвэл МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хорио цээрийн дэглэм зөрчиж албан хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй,  "том толгой гаргасан" намынхаа нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхэд хариуцлага тооцох болсон талаар зарим эх сурвалжууд мэдээлэл өгсөн бөгөөд түүний энэ шийдвэр үнэн эсэх нь өнөөдөр харагдах байх. 

 "Вирус тусдаггүй нарийн бичгийн дарга гэж байхгүй. Хуулийг мэдрүүлж, хариуцлага тооц” гэсэн чиглэлийг  Ерөнхий сайд өөрийн нам руугаа өгсөн гэх яриа гарчээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх