ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч буй гадаад иргэдийн тоо долоо орчим хувиар өсөж, 2.5 саяд хүрчээ. Тус улсын Хууль зүйн яамнаас гаргасан мэдээллээр өнгөрсөн оны эцсээр Өмнөд Солонгост гаднын 2.524.656 иргэн ажиллаж, амьдарч байжээ. 2007 онд тус улсад амьдарч буй гадаад иргэний тоо нэг орчим сая байсан бол 2016 онд хоёр сая байсан аж. Иргэний харьяаллаар нь авч үзвэл, 224 мянган вьетнам, 209 мянган тай үндэстэн, 156 мянган америк , 86 мянган япон, 75 мянган узбек, 62 мянган филиппин, 61 мянган орос, 49 орчим мянган индонез, 48 мянган монгол, 47 мянган камбож хүн амьдарч байна. Түүнчлэн хууль бус оршин суугчийн тоо 9.9 хувиар өсөж, 40 мянгад хүрчээ. Харин тус улсад суралцаж буй оюутны тоо өнгөрсөн онд 12.1 хувиар өсөж, 180 мянга болсноос хятад, вьетнам, узбекстан оюутан хамгийн олон байна.
Эх сурвалж: https://www.koreatimes.co.kr