Энэ өдөр түүхэнд: Дэлхийн халим хамгаалах өдөр

  • 0
  • 92
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Хоёрдугаар сарын 19 бол Дэлхийн халим хамгаалах өдөр. Энэ өдрийг 34 жилийн өмнө анх тэмдэглэсэн бөгөөд тэр өдөр дэлхий дахинд халим агнахыг хориглосон юм.

/

Дэлхийд анх удаа норвегичууд 800-1000 онд халим агнуур эрхэлж эхэлсэн. Дараа нь Европын хойд хэсэгт Дани, Их Британийн загасчид халим агнадаг болсон бол XVII зуунд Япон, Хойд Америкт халимыг маш ихээр хядаж эхэлсэн байна.

/

Халим агнуурын гол зорилго нь тэр үед өөх, тосыг нь аж үйлдвэрт түлш болгон ашиглах байлаа. Дараа нь махыг нь иддэг болж, удалгүй халимын сахлыг элдэв зүйл хийхэд, дотоод эрхтнийг нь витамин гарган авахад ашигладаг болжээ.

/

Анхны халим агнуурын хөлөг онгоцнууд жижигхэн байсан бөгөөд жад шидэж, агнадаг байлаа.

/

XVIII зууны эх гэхэд саарал халим бүрэн устсан.

/

1930 оны үед зөвхөн Антарктидад жилд 46 мянган халим агнаж байв.

/

Халим агнуурыг хориглосны дараа халимыг шинжлэх ухааны зорилгоор л агнахыг зөвшөөрсөн. Гэвч Японд халимын махан хоол одоо болтол ресторан, зоогийн газарт бэлтгэсээр байна.

/

Хоригийн дараа халимын зарим зүйлийн тоо толгой өсөн, нэмэгдэж байна.

/

Номхон далайд дэлхийн хамгийн том амьтан болох цэнхэр халимын сүрэг харагдах болжээ. 1960 оны үед цэнхэр халим бараг устаад байв.

/

Гэвч ан агнуураас гадна цаг агаарын дулаарал, байгалийн бохирдол гэсэн олон аюул байсаар байна.

/

М.Сугар-Эрдэнэ
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх