Америкийн кино урлагийн академийн Оскар” наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын Dolby” театрт эхэллээ. Энэ удаагийн наадмыг өнгөрсөн жилийнхтэй адил хөтлөгчгүйгээр явуулж байгаа юм. Оскар-2020” наадамд Жокер” уран сайхны кино хамгийн олон буюу 11 шагналд нэр дэвшсэн бөгөөд уг киноны гол дүрийн жүжигчин Хоакин Феникс Шилдэг эрэгтэй дүр”-ээр шалгарах магадлал өндөр байна. Энэхүү наадмыг ABC суваг шууд дамжуулан үзүүлж байна.
Мөн Шилдэг кино” шагналын төлөөх өрсөлдөөн БНСУ-ын найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл Шимэгч” болон Английн найруулагч Сэм Мендесийн уран бүтээл 1917” киноны дунд өрнөнө хэмээн олон нийт таамаглаж байгаа ажээ. Шилдэг найруулагч” шагналд Квентин Тарантино /Холливудад нэгэн удаа”/, Мартин Скорсезе /Ирланд эр”/, Тодд Филлипс /Жокер”/, Сэм Мендес /1917”/ болон Бон Жун Хо /Шимэгч”/ нар нэр дэвшжээ.
Оскар-2020 наадмын улаан хивсний ёслол