Коронавирусний эмийг гарган авахад 844 мянган ам.долларыг зарцуулна

  • 0
  • 83
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Коронавирусний эмийг гарган авахад 844 мянган ам.долларыг зарцуулна

2019-nCoV” вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчнийг эмчлэхэд зориулсан эм, оношилгооны багаж хэрэгслийг боловсруулахад зориулж БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны технологийн яам 844 мянган ам.долларыг зарцуулна. 

Хээрийн нөхцөлд энэ вирусийг шуурхай тодорхойлох чадвартай оношилгооны багаж хэрэгслийг боловсруулах, тархалтыг зогсооход туслах эмийн бүтээгдэхүүнийг гарган авах нь маш чухал юм. Энэ ажлыг аль болох хурдан эхлүүлэхийн тулд засгийн газар лаборатори болон хүрээлэн, судалгааны удирдах багийг сонгоно” хэмээн тус яамны ажилтнуудын нэг ярьжээ.

Судлаачид вирусний гол шинж чанаруудыг эхлээд судалж, өвчний тархалтын судалгааг явуулж, илүү сайн үр дүн үзүүлж байгаа эмийн бүтээгдэхүүнийг сонгоно” хэмээн Yonhap” агентлаг цохон тэмдэглэжээ. Одоогоор БНСУ-д 2019-nCoV” вирусээр халдварласан 23 тохиолдол илэрчээ. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх