Саид Моллай Монголын өмнөөс барилдах уу?

  • 0
  • 117
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ираны жүдоч дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саид Моллайд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын иргэншил олгосон юм. Түүнээс хойш Саид Моллай тив дэлхийн тэмцээн болон олимпод Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах боллоо гэж зарласан.

Хятадад болсон “World masters” тэмцээнд ч зодоглоод авсан. Одоо тэр удахгүй болох Парисын “Их дуулга”-д оролцохоор Германд бэлтгэлээ базааж байсан юм. Гэтэл саяхан Ираны жүдо бөхийн холбооноос түүнийг  зөвшөөрөлгүйгээр иргэншлээ сольсон. Тийм учраас Монголын нэрийн өмнөөс барилдах эрхгүй.

Харин Ираны нэрийн дор тэмцээн, олимпод оролцох учиртай гээд уг маргаантай асуудлыг олон улсын арбитрын спортын шүүхэд өгчээ. Ийм болохоор Саид Моллай Монголын нэрийн өмнөөс барилдах эсэх нь тун бүрхэг боллоо. Ямартай ч ОУАШ-ийн шийдвэрийг харах л үлдлээ бололтой.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх