ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсын мужийн түвшний засаг захиргааны 31 бүс нутагт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 20438 тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мягмар гарагт мэдээлжээ. Мөн уг өвчний улмаас нас барсан хүний тоо 425 хүрсэн байна.
Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, даваа гарагийн оройны байдлаар нийт 632 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол тухайн өдөрт коронавирусээр халдварласан 3235 шинэ тохиолдол бүртгэгдэж, 64 хүн /бүгд Хубэй мужид/ нас баржээ.
Мөн Филиппинд уушгины хатгалгааны улмаас өнгөрсөн ням гарагт 1 хүн нас барсан юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг