Тухайн үед сахал” Д.Эрдэнэбилэг нь Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас авахын тулд Монголын зэс компорац”-ийг байгуулсан бөгөөд улсын бүртгэлийн газарт анх уг корпорациа Жумейра” гэдэг нэрээр бүртгүүлж, захирлаар нь Д.Ганбатын хүү Г.Хүрэлбаатарыг томилсон байжээ. Ингэхдээ мөн улсын бүртгэлд Г.Хүрэлбаатарыг компани үүсгэн байгуулагч” гэж бүртгүүлсэн байлаа. Тэгээд аав, хүү хоёр хоршин эртний анд найз, сахал” Д.Эрдэнэбилэгтээ чин үнэнчээр үйлчилж, энд тэндээс мөнгө босгох ажилд нь хичээнгүйлэн зүтгэж явжээ. Аав Д.Ганбат нь сайдынхаа эрх мэдлийг ашиглан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшилд байсан, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн төмрийн хүдрийн орд газраас тус аймгийн Ерөө сумын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замын ажилд сахал” Д.Эрдэнэбилэгийн хамсаатнуудын оролцоотойгоор Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшдэг Кью Эс Си” болон Монголиан рэйлвэй корпорэйшн” компаниудыг гүйцэтгэгчээр томилж, ажлынх нь үнэлгээг хэтэрхий өндөр тогтоон мөнгө завших зорилгоор хуурамч баримт бүрдүүлжээ. Ингээд удалгүй Дорнодын Мардайд хуучин оросуудын ашиглаж байсан төмөр замын рейлс төмрийг татаж авчран шахаж мөнгө угаахдаа 50 гаруй тэрбум төгрөгөөр барьсан төмөр замыг улсад 183 тэрбумаар зарсан байна. Тэд зөвхөн үнийн ийм их зөрүүнээс л гэхэд 133 тэрбум орчим төгрөг завшсан байлаа.
Д.Ганбатын хүү Г.Хүрэлбаатарын нэр дээр байдаг тэрхүү Канетик” компани Монголд биш, Сингапур улсад бүртгэлтэй бөгөөд Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад зориулж тус кампаниас Монгол зэс” компанид 68 сая ам.доллар зээлдсэн байв. Иймээс аав, хүү хоёрыг Эрдэнэтийн 49 хувийн хэрэгт хамтад нь холбогдуулан Худалдаа банкны эзэн Д.Эрдэнэбилэг болон тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс” корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин, Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир нартай цуг яллагдагчаар татан шалгасан юм. Түүнчлэн Д.Ганбат нь бас сайд болохоосоо өмнө хэсэг хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнд орж ажиллахдаа найзуудынхаа компаниар дамжуулан тус үйлдвэрээс 32 тэрбум төгрөг гарган орон сууцны хотхон бариулж борлуулах нэрээр их хэмжээний мөнгө зувчуулсан хэрэгт сэжиглэгдэж байжээ. Мань хүн тухайн үед тийнхүү мөнгөөр бороо оруулах нь холгүй туйлж байхдаа Өндөр буянт холдинг” хэмээх барилгын компанийн хувьцааг 500 сая төгрөгөөр худалдан авсан нь бөөн маргаан дэгдээж, шүүх дээр зарга үүссэн боловч төд удалгүй яасан нь мэдэгдэхгүй таг чиг болсон гэдэг. Эдгээрээс үзэхэд Д.Ганбат нь өөрийн гэм бурууг хамгаалж хаацайлах хуулийн ажилтнуудаар хүрээлүүлж, өнөөх шударга бусын хонгилийн нэг томоохон төлөөлөгч болчихоод тийнхүү дураараа дургиж яваа ажээ.
Түүнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бас Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тавих тендерт Ялгуусан” компанийг зохиомлоор ялуулж, эздээс нь 200 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгаж байсан бөгөөд анх ийм олон хэргийн сэжүүрээр баривчлан хорьж цагдан сүрийг үзүүлсэн АТГ, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийнхэн нь харин саяхнаас гэнэт сэхээ авсан мэт шалгах ажлаа дахин шуурхайлж байх шиг байна. Энэ нь цаанаа нэлээд учир шалтгаантай болов уу. Юув гэвэл, Д.Ганбат нь гадаад руу оргон зайлах санаатай Чингис хаан нисэх буудал дээр очоод билетээ бүртгүүлж байгаад цагдаа нарт баригдаж, одоо хатуу хяналтанд ороод байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Хэрвээ нисэх буудлын хил гаалийнхан анзааралгүй өнгөрүүлсэн бол түүнийг интерполоор эрэн сурвалжлах гээд бөөн ажил ундрах байсан биз ээ.
О.Баяр
Эх сурвалж: Shuurhai.mn