Үрсээ хооллохын тулд үсээ 2 доллараар зарсан ээжийн амьдрал

  • 0
  • 82
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Гурван хүүхдээ тэжээхийн эрхэнд толгойн үсээ 2 доллараар худалдсан Энэтхэгийн өрх толгойлсон ээж Према Сельвамын түүх олон хүний сэтгэлийн утсыг хөндөж байна. Амьрал нь тартагтаа тулахаас өмнө Премагийн нөхөр тоосгоны үйлдвэр байгуулахаар зорьж, хэд хэдэн хүнээс их хэмжээний мөнгө зээлээд байжээ. Гэвч төлөвлөгөө бүтэлгүйтэж, барьж эхэлсэн үйлдвэр нь дампуурахад тэр тэсэлгүй амиа егтүүтгэсэн байна. Ингээд бэлэвсэрч хоцорсон бүсгүй гурван хүүхдээ өлсгөхгүйн тулд хоногийн 2 долларын хөлстэй ажил хийж эхэлжээ.

Хэдийгээр эр нөхөр нь үгүй болсон ч цааш амьдрах итгэл нь унтраагүй тул тоосго зөөдөг ажил хийнгээ гурван хүүхдээ сургуульд нь явуулж, хичээлээс нь хоцруулахгүйг хичээж байлаа. Гэвч удалгүй Премагийн бие зовуурилах болж, биеийн хүчний ажил хийж дийлэхээ байсан гэнэ. Ядрах бүрийдээ өндөр халуурч, үе мөчөөр нь хатгуулж өвдөх тэрбээр сүүлдээ ажлаас гарч, гэртээ суудаг болов.

Ээмэг бөгж, эд хогшлоос эхлээд зарж, борлуулах юу л байна бүгдийг нь хэдэн рупийгээс өгсөөр гурван ширхэг хуванцар усны савнаас өөрцгүй үлдсэн байсан гэдгээ тэр BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Нэг өдөр долоон настай хүү нь сургуулиасаа ирээд ямар их өлссөн тухайгаа ээждээ хэлж, уйлсан гэнэ. Ингээд үсээ хусуулж, худалдаж болдог газар Энэтхэгт байдгийг Према санаад тийш зүглэсэн байна. Энэтхэг хүний үсний экспортоор дэлхийд тэргүүлэгч орон. Үсээ бүрэн хусуулаад хэдэн рупи авах боломжтой газрууд мэр сэр.

A

Премагийн үс 150 рупи хүрчээ. Энэ нь 2 ам.доллартай тэнцэнэ. 150 рупигээрээ бүсгүй гурван хүүхэддээ идэж хүрэх цагаан будаа худалдаж авсан байна. “Хэд хоногийн хоолоо ямартай ч авч дөнгөсөн” гэж тэр ярьжээ.

Өдрөөс өдөрт биеийнх нь байдал муудсаар буй Премад хүүхдүүдээ тэжээхээс гадна талийгч нөхрийнхөө тавьсан өрийг төлж барагдуулах шаардлага тулгарсаар. Өрх толгойлсон бүсгүйн амьдрал BBC-д нийтлэгдсэн цагаас хойш хандив, тусламжийн гараа сунгах хүмүүс цахим орчинд нэгдсээр байгаа юм.

Prema

Х.Эрхэс

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх