Үг сөрдөг гишүүдээ Ерөнхий прокуророор дамжуулж түдгэлзүүлсээр байх уу

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Үг сөрдөг гишүүдээ Ерөнхий прокуророор дамжуулж түдгэлзүүлсээр байх уу

 

Энэ долоо хоногт Монгол Улсын парламентын ёсонд шинэ МУУ жишиг тогтох гэж байна.

Тодруулбал, өнгөрсөн жил Улсын ерөнхий шүүгч, ерөнхий прокурор хоёрыг зөвлөмжөөр шууд сольж болдог хууль баталсан. Үүний үр дүнд 2019 оны авлигын индекс өсөж Монгол улс 106-р байранд орсон. 2018 онд 93-р байранд жагсаж байсан нь 2019 онд ийнхүү хойш татахад хүргэсэн.

Харин энэ долоо хоногт үг сөрдөг Улсын Их Хурлын гишүүнийг Улсын ерөнхий прокуророор дамжуулан гишүүнээс нь буулгадаг шинэ жишиг бий болох гэж байна. Өөрөөр хэлбэл сонгогчдын санал авч төрийн түшээ болсон хүнийг айлгах, амыг нь таглах, дарамтлах, бүүр цаашилбал бүрэн эрхийг нь түтгэлзүүлдэг болох гэж байна гэсэн үг.

Үүний хамгийн анхны тохиолдол нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болж магадгүй боллоо. Тэр өөрийн үзэл бодлыг шүүлтүүргүй хэлчихдэг цөөхөн хүний нэг.

2020 оны сонгуулийн үр дүнд олон намын төлөөлөл парламентад орж ирэх магадлал өндөр байгаа ба шинээр сонгогдсон гишүүдийг АН-ын дарга С.Эрдэнийн хэлдгээр "Бүлдэгдэх” аргын эхлэл ингэж тавигдаж болох юм.

Хэрвээ Н.Номтойбайр ба үг сөрдөг гишүүдийг явуулаад байвал Монгол Улсын ардчилсан ёсонд шинээр бий болох хортой үзэгдэл болно.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх