Төвдөд коронагийн анхны тохиолдол бүртгэгдлээ

  • 0
  • 76
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Төвдөд коронагийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Хятадын баруун өмнөд хэсэг дэх Төвдөд шинэ төрлийн титэм вирусээр халдварласан анхны тохиолдол албан ёсоор батлагдсан талаар тус улсын Эрүүл мэндийн комиссын мэдээлэлтэйгээр Синхуа агентлаг дамжууллаа.

Эх сурвалжийн мэдээлснээр, халдвар авсан өвчтөн тусгай эмнэлэгт эмчилгээ хийлгүүлж байгаа бөгөөд одогоор амин үзүүлэлтүүд хэвийн байгаа гэнэ. Түүнтэй ойр хавьталд байсан бүх хүнийг  эмч нарын хяналтанд оруулжээ.

Энд дуулгахад, Төвдөд нэгдүгээр сарын 29-ний өдөр сэжигтэй тохиолдол илэрснээр шуурхай арга хэмжээ авах өндөр түвшнийг зарласан юм. Мөн үүнээс өмнө, нэгдүгээр сарын 27-ны өдөр аялал жуулчлалын дурсгалт газруудыг бүгдийг нь хаажээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх