ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Нэгдүгээр сарын 26-нд болсон нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан сагсанбөмбөгч Коби Брайантын нэрээр Италийн Режо Эмилия хотын талбайг нэрлэхээр болжээ. Энэ тухай тус хотын дарга Лука Векки “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“Тэр бидний нэг байсан. Энд тэрбээр сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Тэрбээр үүрд мөнх энэ хотын нэгээхэн хэсэг болж үлдсэн. Учир нь энэ газрыг Коби хоёр дахь гэр гэж үздэг байсан. Амгалан нойрсдоо Коби, Режо Эмилия чамайг мартахгүй” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.
Коби Брайантын хувийн нисдэг тэрэг 1 дүгээр сарын 26-нд Лос-Анжелес хотоос холгүй осолдсон юм. Онгоцонд байсан бүх хүн амь үрэгдсэний дотор Коби Брайантын 13 настай охин байсан юм.
Э.Аянзаяа