У.Хүрэлсүхийн шийдвэр ингэж хэрэгжих ч гэж дээ

  • 0
  • 103
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Засгийн газраас дэлхий нийтийг түгшээж буй коронавирусээс урьдчилан сэргийлж сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, автозамын боомтуудыг хаах шийдвэрийг гаргасан. Үүгээр ч зогсохгүй олон нийтийг хамарсан үзвэр, соёл урлагийн арга хэмжээ гээд бүгдийг цуцалсан.

Гэтэл дээрх шийдвэр гараад нэг л хонож байхад Төрийн ордноо хар зах шиг болгож худалдаа үйлчилгээ хийсэн нь олны гайхшралыг төрүүлж байна. Хэдийгээр уг асуудлыг ХХААХҮ-ийн яам аль эртнээс ААН-үүдтэй хамтарч зохион байгуулахаар бэлдсэн ч гэлээ аюулын харанга дэлдсэн аймшигтай вирус хоёр хөршийн минь хаалгыг хэдийнээ тогшиж орж ирээд ард иргэдийг нь туйлдуулж байхад бид яагаад энэ арга хэмжээг цуцлаж болдоггүй юм бол. Ямартай ч гаргасан тушаал шийдвэрээ иймэрхүү байдлаар хэрэгжүүлж байгаа нь үнэхээр харамсалтай. 

/

Монгол төрийн түүхэнд өмнө нь хэзээ ч ийм зүйл болж байсангүй. Зах замбараагаа алдана гэхэд арай л дэндэв. За яахав сар шинийн баяр дөхөж хэдэн улстөрчид маань дэлгүүр хоршоо, захаар орох завгүй байгаа болохоор тэдэнд үндэсний үйлдвэр эрхлэгчдийнхээ үйлчилгээг ойртуулж гэж бодъё. Тэгвэл хоёрхон хоногийн өмнө гаргасан шийдвэрээ ингээд хэн нэгэн эрхтэн дархтны үгэнд ороод уландаа гишгэлчхэж байгаа юм уу... Даанч дээ гэхээс өөр юу гэхэв. Захууд дээр, Тэр Дүнжингарав, Мишээл экспо”-д байнга л байж байдаг бараанууд...

/

Гэнэт Үүнд нэг их бачуурах хэрэг ч байна уу даа” гэж бодлоо. Манай улстөрчид угаасаа шинэ соргог юмыг хуваагаад, түрүүлээд авчихдаг болохоор нөгөө КОРОНАВИРУС”-ыг ЖДҮ-г хуваасан шигээ хуваагаад авчихсан юм шиг байна. Тийм болоод л сэтгэл амар, нөгөө гаргасан шийдвэр энэ тэр бүр хамаа ч үгүй болчихгүй юу. Нэг талаараа санаа амар ч юм уу. Мөнгөтэй хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, коронавирусээ ч иднэ үү идэж л байг. Ядарсан муусайн ардаас маань л хол байвал болох нь тэр...

 

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх