АНУ “Нэг их наяд мод” эко санаачилгад нэгдэнэ

  • 0
  • 85
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

“Нэг их наяд мод” дэлхийн санаачилгад АНУ нэгдэхээр болсныг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Давосын эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэхдээ мэдэгджээ. Одоо дэлхийн бүх удирдагч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оролцож байна гэж Дональд Трамп цохон тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, ойжуулах, ойг нөхөн сэргээх ажилд АНУ манлайлахыг хичээнэ.

Ташрамд дурдахад, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ-ыг гаргахаар төлөвлөж байгаагаа Дональд Трамп 2017 онд мэдэгдсэн билээ. Уг гэрээ нь бизнес эрхлэгчид болон татвар төлөгчдөд эдийн засгийн ил тод бус үүрэг хариуцлага хүлээлгэж, үндэсний үйлдвэрлэлийг алдагдалд оруулахын зэрэгцээ ажлын байрны тоо буурахад хүргэж байна гэж тэрбээр тухайн үед мэдэгдэж байв. Уг гэрээнээс гарах үйл явцыг АНУ 2019 оны 11 дүгээр сард албан ёсоор эхлүүлсэн.

2030 он хүртэл дэлхий даяар 1 их наяд мод тарих “Нэг их наяд мод” санаачилгыг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр зарласан юм. Ийм олон тооны мод тарьснаар хүлэмжийн хийн ялгарлыг саармагжуулах боломжтой гэж байгаль орчныг хамгаалагчид үзэж байгаа ажээ. Энэхүү санаачилга нь НҮБ-ын Байгаль орчныг хамгаалах хөтөлбөрөөс /UNEP/ зарласан гараг дэлхийгээ ногооруулах “Нэг тэрбум мод тарих” кампанит ажлын үргэлжлэл юм. Олон сая хүн оролцсон санаачилга зорилгоо биелүүлсэн гэж UNEP 2007 оны 11 дүгээр сард мэдэгджээ.

Д.Жаргал

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх