Москвад урьд тохиогоогүй дулаан өвөл болж, эрвээхий сэржээ

  • 0
  • 91
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Москвад урьд тохиогоогүй дулаан өвөл болж, эрвээхий сэржээ

Оросын нийслэл Москва хотод урьд хожид тэр бүр тохиож байгаагүй дулаан өвөл болж байгаагийн улмаас эрвээхий болон шүрэн цох сэрж байгаа талаар Оросын шавж судлаач Илья Гомыранов Комсомольская правда сонинд мэдээлжээ. 

Гомырановын өгүүлснээр, шавжнууд имаго үе буюу насанд хүрсэн байдалтайгаар өвөлждөг бөгөөл дулаан цаг агаартай үед, ихэвчлэн хаврын дунд үеэр сэрдэг байна. 

Ийм дулаан өвөл болж байгаа үед олон төрлийн сээр нуруугүй амьтад сэрж болзошгүй. Одоогоор эрвээхий болон шүрэн цох сэрсэн тохиолдол бүртгэгдсэн гэж шавж судлаач өгүүлжээ. 

 Энд дуулгахад, 2019-2020 оны өвөл Москвад цаг уурын ажиглалт хийсэн 140 жилийн хугацаанд тохиогоогүй хамгийн дулаан өвөл болж байгаа юм. Ид хүйтэн байх нэгдүгээр сард Москва хотод хамгийн хүйтэн өдөр нь -5 цельсийн хэм байсан бол дунджаар +2 цельсийн хэмийн дулаантайгаар москвачууд өвөлжиж байгаа гэнэ. 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх