Д.Трамп үр хөндөлтийг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцоно

  • 0
  • 89
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтонд ирэх баасан гарагт болох үр хөндөлтийг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцох төлөвтэй байна. Энэ тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефани Гришэм Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  

Дональд Трамп Амьдралын төлөөх марш” жагсаалд хүрэлцэн ирэх АНУ-ын анхны ерөнхийлөгч болно” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.

Жил тутам болдог энэхүү жагсаал цуглаанд шашин болон нийгмийн консерватив байгууллагуудыг дэмжигчид цуглардаг байна. Жагсаал цуглаан АНУ-ын Дээд шүүхийн үр хөндөлтийг улсын хэмжээнд хуулиар зөвшөөрсөн тухай 1973 оны шийдвэр гаргасан өдөр тохиох аж.  

АНУ-д үр хөндөлтийн асуудал улс төрийн ихээхэн маргаан дагуулдаг байна. Үр хөндөлтийг албан ёсоор зөвшөөрдөг хэдий ч зарим муж энэ боломжийг дээд зэргээр хязгаарлахыг эрмэлздэг байна. 

 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх