Австралид ой хээрийн түймэр бараг хоёр сар "галзуурч” байна. Гэхдээ л хэвлэл мэдээлэл ихээхэн хөөрөгдсөн мэдээгээр олон нийтийг угжиж байна гэжээ. Найман сая га шатсан, тэрбум гаруй зэрлэг амьтан үрэгдсэн, мянга гаруй байшин сууц шатсан гээд л мэдээлэл тасрахгүй байна. Алдар цуутнууд хандив өгч байгаль хамгаалах сан ч байгуулж байна. Ер нь Австрали тив тэр чигтээ сүйрлээ гэсэн сэтгэгдэл төрөхөөр...
Энэ зураг гэхэд л үнэхээр түгшүүр төрүүлмээр. Гэтэл олон жилийн түймрийн зургийг давхардуулан хийсэн эвлүүлэг ажээ
Үнэн хэрэгтээ түймэр тойрсон дуулиан шуугианд дэвэргэлт бас цөөнгүй. Хэвлэлийнхэн ба блокчид энэ сэдвээр хоолоо олон өрсөлдөж буй нь тэр.
Гэтэл Австралид сүйрэл гамшиг учирсан гэхээр ер бусын зүйл алга. Калифорни муж шиг л Австрали хаврын хаварт дандаа түймэртэй байдаг. Хойшид ч ийм байх болно. Учир нь тэнд түймэр шаардлагатай бөгөөд түүгээр ургамал, амьтны эко систем зохицуулагддаг аж. Өөрөөр хэлбэл энэ тивийн байгалийн онцлог. Ийм онцлогийг мэдэхгүй хүмүүст найман сая га ой шатлаа гэхээр юу бодогдох вэ? Сибирийн тайга шатахад эргэн сэргэхэд хэдэн арван жил шаардагдах байх. Харин Австралид галд өртсөн ой нь сарын дараа ногоорон шинэчлэгдсэн байх жишээтэй.
Австралийн эвкалиптийн мод галанд хуучин холтсоо шатааж байж л өсөн томордог ба зарим төрлийн мод бут галын дараа л үрээ хаялдаг ажээ.
Зузаан холтос нь модны амьд организмыг галаас хамгаална.
Австраличууд уугуул тивдээ байгалийн ер бусын тохиол болох долоон жилийн борооны, долоон жилийн гангийн, 12 жилийн нарны цуврал явагддагийг мэднэ. Эдгээр нь заримдаа давхардаад ирэхээр хүчтэй гал түймэртэй байдаг гэнэ. Эмгэнэл ч гэсэн энэ гамшиг ердийн зүйл ажээ!
Бид найман сая га ой шатлаа л гэж байна. Гэтэл 1975 онд 117 сая орчим га ой шатсан удаатай. Гэтэл одоо ой сэргээгдсэн, амьтны үржил тасраагүй. Амьтны тухайд гэвэл имж, каолагийн хувь заяаны тухай ихээхэн түгшүүр зарлав. Тэгэх ч ёстой. Гэтэл Сидней хотын нэгэн дүүргийг 2018 онд өргөтгөхдөө ойг огтолж тэнд амьдарч байсан каолагийн мянгаад толгойг яасан гээч? Мөн Австралийн бэлэг дурсгалыг юугаар хийсэн гээч? Таамаглаж байгаа биз.
Австралийн алдартай бэлэг дурсгал
Сүүлд нь шатсан байр сууцны тухай. Сүүлийн жилүүдэд дүүргүүд ихээхэн өргөжиж, олон байр сууцыг ойн ойролцоо босгожээ. Ийм байршилд баригдсан сууцнууд хэзээ нэгэн цагт галд шатна гэдгийг австраличууд сайн мэдэж байгаа. Тэгээд ч шатсан бүгд нь даатгалтай.
Ерөнхийдөө Австралид тайван байгаа. Гал түймэртэй байсан ч шинэ жилийн ёслолын буудлагуудаа хийсэн. Ой хээр галаар цэвэрлэгдэж, австраличуудад утаа униар гэх мэтийн бага зэргийн таагүй байдлыг үүсгэсэн. Хэлмэгдэгчид даатгалаа аван шинэ сууцаа барина. Амьдрал нь чинээлэг учир үүнийг бүтээхэд толгой өвдөх зүйлгүй. Зарим амьтад тэмээнээс эхлээд харамсалтай ч байгалийн хууль тийм юм яах билээ.Энэ бол бурханд хандах асуудал байх.