Б.Баттүшигийн хэргийн шинэ гэрч НОЦТОЙ БАРИМТ дэлгэлээ

  • 0
  • 118
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Б.Баттүшигийн хэргийн шинэ гэрч НОЦТОЙ БАРИМТ дэлгэлээ

 

ХБНГУ-ын Дрезден хотод дипломат албаны машинаар 70 кг хар тамхи зөөвөрлөсөн Истанбулийн дэд консул Б.Баттүшиг нарын хэрэгт шинэ гэрч нэмэгджээ. Гэрч шүүгчдэгч нарт холбогдох хэд хэдэн ноцтой баримт дэлгэсэн байна.

Шинэ гэрч нь ХБНГУ-аас Чех улсад суух Элчин сайдын яамны Холбооны ахлах ажилтан Уве Ж гэх хүн бөгөөд Б.Баттүшиг нууц ажилтан гэх асуудлаар холбогдож байсан, өмнө нь Монгол Улсаас Чех улс дахь ХБНГУ-ын элчин сайдын яамтай холбогдсон талаар гэрчилж, мэдүүлэг өгчээ.

Дашрамд сануулахад, яллагдагч Б.Баттүшиг өмнө нь Чех улсын нутгаар дамжин ХБНГУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ. 

Уве Ж гэрчийн мэдүүлэгтээ "Намайг Чех улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байхад Монгол Улсын цэргийн өндөр тушаалын нэгэн хүн холбоо тогтоож, холбогдох мэдээлэл өгсөн юм. Улмаар дээрх ажилтай холбоотойгоор Германы эрх баригчидтай холбоо тогтоохыг хүссэн. Монголын цэргийн өндөр албан тушаалтны хэлж байгаагаар бол Монголын Элчин сайдын яамны ажилтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг ил болгох нууц ажиллагааг Б.Баттүшиг гүйцэтгэх болсон тул хар тамхи зөөвөрлөсөн байж болно” гэж мэдүүлжээ. 

Гэвч Дрезден хотын Тойргийн шүүх Уве Ж гэгчийн мэдүүлгийг ор үндэстэй гэж үзэхгүй байгаа аж. Шүүгчид дээрх шинэ гэрчийн мэдүүлэгт тулгуурлан хэд хэдэн чиглэлээр шүүх ажиллагааг үргэлжлүүлэх аж.

Хэргийн нотлох баримтыг цуглуулах явцад хэргийн газраас хураагдсан гар утаснаас мэдээлэл цуглуулахаар ажиллаж байна. Хэргийн газраас олдсон гар утсыг хураах явцад ихээхэн эвдэрч сүйдсэн тул технологийн шинжээчдээр гар утасны мэдээллийг сэргээлгэхээр ажиллаж байгаа ажээ.

Шүүх бүрэлдэхүүн гар утасны мэдээлэл сэргээгдэхэд шинэ гэрч болон бусад эргэлзээтэй зүйлсийн учир тайлагдана гэж үзэж буй ажээ.

ХБНГУ-ын Дрезден хотын Тойргийн шүүх 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын хэргийг хэлэлцэж эхэлсэн юм. Шүүх хуралдааны явцад түүний мэдүүлсэн мэдүүлэг эргээд түүнийг ороох нөхцөл байдал үүссэн гэдгийг Германы мэдээллийн Tag.24 цахим хуудас мэдээлжээ.
 

 
Zindaa.mn
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх