Төрийн жолоо атгалцаж яваа өнөөгийн эрх мэдэлтнүүд улсаасаа илүү баян байгааг тэдний АТГ-т гаргаж өгдөг ХОМ-ээс нь харж бид уулга алддаг.
Эдгээрийн нэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хөрөнгө мөнгө хэрхэн яаж цугларсан, ямар эх үүсвэрээс бүрдсэн тухайг олон нийт мэдэхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн АТГ-т газарт мэдүүлсэн хөрөнгө нь олны анхаарлыг татаж "30 жил томоохон бизнес эрхэлж байгаа хүний хадгаламжинд 1.7 тэрбум төгрөг тэр бүр байдаггүй гэсэн. Харин насаараа төрд ажилласан хүнд бол байна. ЕС энэ орлогынхоо эх үүсвэрийг баримтаар нотлох ёстой” хэмээх асуултыг олон нийт түүнээс асууж байна гэсэн үг. Товчхондоо Ерөнхий сайд өөрийн гэсэн бизнесгүй хэрнээ яаж энэ их мөнгийг олов, ямар эх үүсвэрээр доор дурдагдах амралтын газрыг хэдэн тэрбум төгрөгөөр босгосон бэ гэсэн асуулт ч бидэнд байна. Тухайлбал,
Монгол Улсад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль байдаг ч эрх мэдэлтнүүд яг ЖДҮ шиг өөрсддөө тааруулан хууль гаргаж тусгай хэрэгцээт газрыг өөрийн болгожээ. Ингэж хэлэхийн учир нь "Иргэд нь 00.7 га газраа авч чадахгүй байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэдэн га-гаар нь хашаалж баячуудад зориулсан уушийн газар байгуулжээ” гэсэн мессеж өнгөрсөн онд сошиалаар тарж бид ч энэ талаарх мэдээ, мэдээллийг баримттай нь тавьж Ерөнхий сайдаас асуусан ч тэрбээр хариулт өгөөгүй.
Мөн тэр хавийн оршин суугчдын анхаарал татсан нэг зүйл нь ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ШУГАМ. Иргэдийн ярьж буйгаар тус газрыг Ерөнхий сайд 2015 онд өөрийн болгож авсан гэнэ. Уг нь тэдний авсан газар 1.5 га газар боловч тэд газраа бүүр цааш нь татаад сунгачихсан. Энэ газар өмнө нь буга үржүүлгийн газар байсан. Гэтэл гэнэт л 2015 оны намрын адаг сар хавьцаа хүмүүс ирээд хашаа татаад эхэлсэн. Тэгэхэд нь л Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнх юм байна гэдгийг мэдсэн л дээ. Сэтгүүлчид та нар нэг зүйлийг эрэн сурвалжлаарай. Ерөнхий сайд 7 километрийн цаанаас улсын хөрөнгөөр амралтын газартаа ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ШУГАМ татсан гэж яригддаг. Хэрвээ энэ асуудал баттай бол энэ байж боломгүй хэрэг. Ингэж хэлж байгаагийн учир нь одоо та нарын харж байгаа энэ байшингууд У.Хүрэлсүхийг сайд болсноос хойш эрчимтэй хийгдэж эхэлсэн. Тиймээс энэ хавийн хүмүүс Ерөнхий сайдыг улсын хөрөнгөөр ӨНДӨР ХҮЧДЭЛ татчихсан гэж хардаад буй юм. Энэ зунжингаа /өнгөрсөн зунжингаа/ У.Хүрэлсүхийн хүргэн Бат-Энх гэж залуу энд ажилласан хэмээх тайлбарыг өгсөн юм.