Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа, дараагийн зээлд аль ордоо ломбардах вэ хэдүүлээ

  • 0
  • 102
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа Дараагийн зээлд аль ордоо ломбардах вэ? Хэдүүлээ!!!! Тэтгэврийн зээл авсныхаа төлөө нүгэл буяныг дэнслэх насан дээрээ нэг орд газрыг ломбарданд тавихад оролцох нь Монголын ахмадуудын хүсэх зүйл биш. Тэр дундаа Улсынхаа ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдынхаа шахалт дор... Зөвхөн тэтгэврийн зээлтэй 200 мянга гаруй ахмадын 700 гаруй тэрбум төгрөгийн зээлийг тэглэхийн төлөө Салхитын ордоо ломбардаж байгаа улс дараа дараагийнхаа өрийг дарахын тулд хэдэн орд, газраа барьцаалах вэ? Газар нутгаасаа тастаад өгөх үү??? Өнөөдөр Монгол улсын гадаад өр 30 тэрбум ам доллар. Нэг хүнд 25 сая төгрөгийн гадаад өр оногдож байна. Юун тэтгэрийн 2 сая төгрөгийн зээл!!!
Гадаад өр үндэсний аюулгүй байдалд харанга дэлдэж байхад улсын төсвөө 2 их наядын алдагдалтай баталж, дээрээс нь дахиад бараг 1 их наядын тэтгэврийн зээл тэглэх гэж байгаа нь зүгээр л хорлон сүйтгэлт. МАН Улсаа өрнөөс гаргана” гэж амлаж гарч ирчихээд яг эсрэгээр нь улам өр нэмж байна. Настнуудаа тэтгэврийн зээлийн өрөнд ортол нь ядууруулсан нь эрх баригч МАНАН-ын хийсэн ажил. Ядарсан хөгшчүүдээ төр нэг удаа дэмжихэд атаархаж үхлээ гэнэ. Үр хүүхэд нь ажил орлоготой бол хэн тэтгэврийн зээл авах билээ. Нэг удаа зээл тэглээд юу ч өөрчлөгдөхгүй.
Харин баялгаа зөв эргэлтэд оруулж, үйлдвэрлэлээ дэмжиж, хүмүүсийг ажил орлоготой болгож байж л улс хөгжинө. Дундговь, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор... аймгуудаар дүүрэн Салхит шиг ордуудыг Хятад голдуу гадныхан цөлмөж, хагартлаа баяжиж байна. Эзэн бид тэтгэврийн зээл тойрч хэрэлдэх нь тэдний хаясан өвдөл дээр зодолдох нохойноос ялгаа юун. Манай эрх баригчдын зүгээс явуулж байгаа тархи угаалт” нь үнэндээ ядмаг. Салхитын ордыг Хятадуудаас авсанд баярла”, Эрдэнэтийн Жастын Батхүүгийн өрийг улс төлөхөд дуугарахгүй яасан юм бэ?” Авлигачдыг улсад учруулсан хохирол 12 их наяд төгрөг болсонд ард түмэн дуугараагүй .... ухааны юм ярих юм.
Энэ бүхэн эрх баригчдын өөрсдийн чинь хийх ажил. Өнөөдөр шүүмжилж байгаа бол та өөрөө л гэрийн даалгавраа хийгээгүй гэсэн үг. Энэ бүхнийг цэгцэл, асуудлыг шийд гэж Ерөнхийлөгчийг, МАН-ыг сонгож, эрх мэдлийг нь өгсөн билээ. Ард түмэн хашгирахаас өөрийг хийж чадахгүй л дээ. Яг ийм амлалтууд,чөлөөлөлтөөс болж сонгууль бүхний дараа долларын ханш өсдөг, баялагаа барьцаанд хямдхан өгдөг. 2012 оны сонгуулийн дараа юу болсон бэ? 2012 оны сонгуулийн үеэр иргэдэд 300,000 төгрөг бэлнээр өгөхийн төлөө Тавантолгойн ордыг БНХАУ-ын Чалко”-д ломбардснаас болж нүүрсээ зах зээлийн үнээс хэд дахин хямдхан өгсөн.
Салхитын орд яг адилхан. Ордоос олсон ашгийн ихэнхи нь тэтгэврийн үндсэн зээл, хүүнд, нөгөө хэсэг нь банкуудын гаргасан бондын хүүнд явна. Товчхондоо Салхитын алт мөнгө худалдаж олсон орлого ард түмэнд очихгүй. Арилжааны банкуудыг санхүүжүүлнэ. Уг мөнгө 1. Банкинд тэтгэврийн зээлийн үндсэн төлбөр + хүү 2. Банкинд бондын хүү болж очно. Банкууд бизнес эрхлэгчдэд эрсдэлтэй зээл өгч байхаар бонд авсан нь дээр. Үр дүнд нь бизнесийн зээлийн хүү буурахгүй, ажлын байр хумигдана Ажил орлогогүй иргэн аав ээжийнхээ тэтгэврийн зээлийг барьцаалж зээл авч хүүхдээ сургах ч эрхгүй, амьдрал нь улам хүнд болно. 2016 оны сонгуулийн дараа юу болсон бэ? 2015 онд 1970 байсан долларын ханш сонгуулийн солиорол”-оос болж, 2017 онд 2440 төгрөгт хүрч, нэг доллларын ханш 2 хон жилийн дотор 500 төгрөгөөр өссөн.
Сард 800,000 төгрөгийн цалинтай Монгол хүний сарын орлого сонгуулийн өмнө 410 $ байсан бол сонгуулийн дараа 325 $ болж буурсан. Сар тутам 85 $-оо ”ханшийн зөрүү” гэгч хадны мангаанд дээрэмдүүлсэн. Сард олдог 800,000 төгрөгийн нь дөрөвний нэг буюу 200,000 төгрөгөө тавиад туучихсан. Эцэст нь улсын сан хөмрөг нь хоосорч, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж, эдийн засгийн жолоогоо гадныханд өгсөн. Өнөөдөр ч тэднээс асуусан хэвээр байгаа нь монгол улс эдийн засгийн тусгаар тогтнолоо аль хэдийн алдсан гэсэн үг. 2020 он сонгууль яг адилхан.
Тэглэлт, амлалтаас болж долларын ханш 3000 төгрөгт хүрэхэд л таны өнөөдрийн авч байгаа 800,000 төгрөг буюу 29О$ чинь 260$ болж буурна. 30$ -оо ханшийн зөрүүнд алдахад л цалингийн чинь бараг 100,000 төгрөг алга болно. 300.000 төгрөгийн тэтгэвэртэй ядарсан хөгшчүүл сардаа 100$ -оор яаж амьдрах вэ? Дараа дараагийн орд газруудаа ломбардаж, дараагийн сонгуулиа хийнэ. Яндаж болдоггүй далай шиг яасан ч баян нутаг вэ? Улсаараа тоглож, хорлож дуусдаггүй улс төрчдөөс бүрмөсөн салаагүй цагт чөтгөрийн тойрог”-оос хэзээ ч гарахгүй.
 
Сэтгүүлч Б.Отгон
Эх сурвалж: mongolcom.mn
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх