С.Эрдэнэ хүргэн Г.Энхболдтой нийлж Баянгол дүүргийг хувьчилж, төсвийн мөнгөөр туйлж байна!!!

  • 0
  • 142
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Баянгол дүүрэгт ураг төрлөөрөө төрийн мөнгөөр туйлж, төсвийн хөрөнгөөр цалинждаг бүлэглэл үүсээд хэдэн жилийн нүүр үзлээ. Тухайлбал, төрийн албыг яаж төрлийн болгож байгааг  С.Эрдэнэ тус дүүрэг дээр яруу тод харуулж чаджээ.

Дүүргийн өөрөө удирдах ёсны байгууллагаас эхлээд төр захиргааны нэгжийн бүхий л шатанд С.Эрдэнэ гэгч эрхэм төрлийн сүлжээгээ бий болгож, төрийн мөнгөөр тулж байгааг гэрчлэх олон баримт бий.

Эргэн санахад 2012-2016 онуудад Баянгол дүүргийн ИТХ 41 суудалтай байснаас  30 нь АН-ын буюу С.Эрдэнийн хамаарал бүхий хүмүүс байжээ. Дүүргийн ИТХ-д 30 суудал сандайлсан хүмүүс нь түүний охин Э. Содгэрэл, хүргэн Г.Энхболд, эхнэр Н.Нинжбадгар, хамаатнууд болох Б.Лхагвасүрэн, Б.Бурмаа, Нарангэрэл, Төмөрчөдөр, Д.Дэргэрбат, Б.Мөнгөсүрэн гэх хүмүүс байв.

2016-аас 2020 онд Баянгол дүүргийн ИТХ 41 суудалтай. Мөн 31 нь мөнөөх АН-ын дарга С.Эрдэнийн ураг төрөл, үр хүүхдүүд нь байгаа юм. Харин тус дүүргийн ИТХ-ын дарга С.Эрдэнийн хүргэн Г.Энхболд аж.

Тэгвэл С.Эрдэнийн хүргэн Г.Энхболд гэж хэн бэ?

/

Тэрээр Г.Энхболд нь хадам аав С. Эрдэнэтэй шоронд байхдаа танилцаж гэдэг. сүүлд нь түүний жолооч хийж байгаад охин Содгэрэлтэй нь гэр бүл болж, ураг барилцсан гэдэг. Ингээд энэ цагаас эхлэн хадам аавынхаа суганд хавчуулагдаж, Эрдэнийг Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга байх үед Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст байцаагч болсноор төрийн ажлын анхны гараа нь эхэлжээ. Дараа нь мөн л хадам аав С.Эрдэний татаасаар Баягол дүүргийн Засаг даргын орлогчоор очин ажиллахдаа тус дүүргийн  АН-ын дарын үүргийг зэрэг гүйцэтгэж байжээ.

Жолоочоос эхлээд дүүргийн ИТХ-ын дарга болтлоо хурдацтай шат ахисан С.Эрдэний хүргэн Г.Энхболд гэгч нь хадам аавынхаа даалгавараар мөнгө төгрөгтэй холбоотой бүх ажлыг нь гүйцэтгэж, өөрийнх  хөрөнгө мөнгөний хэмжээ нүд ирмэхийн зуур өссөн гэдэг. Тэрээр өнгөрсөн 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гэр бүлийн нийт гишүүдийн жилийн орлого 144 сая, орон сууц болон объект нийт-700000,00, лексус 570 автомашин-350000,00, мал аж ахуй, хонь-60, адуу-7, Үхэр-25, үнэт байхгүй, хадгаламжиндаа 5 000000-сая төгрөгтэй хэмээн хамгийн багаар мэдүүлжээ.

Баянгол дүүргийг хувийн компани шигээ болгож, төсвийн хөрөнгийг гарынхаа салаагаар урсгаж байгаа Г.Энхболдын хувийн бизнес нь ч амжилттай цэцгэлж байгаа гэнэ лээ.

Нэгхэн гэр бүл ураг төрлөөрөө нэг дүүргийг удирдаж, төсвийн хөрөнгийг шамшигдуулж байгаа нь дэндүү харамсалтай. Ялангуяа цагтаа “Аавын хаалга” татаж байсан гэмт хэрэгтэн төрийн албыг удирдаж, төсвийн мөнгийг захиран зарцуулж байна гэдэг дээрээ ямар ялзарсан байгаа нь харагдаж байна. Монголын төрд С.Эрдэнийн сүр хүчийг дийлэх  эрх дархтан алга уу?

ЭХ СУРВАЛЖ: У.МАНДАХ, FACT.MN

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх