БНХАУ валютын манипуляц хийгч орон байгаагүй гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мягмар гарагт мэдэгджээ.
Даваа гарагт АНУ валютын манипуляц хийгч орнуудын жагсаалтаас БНХАУ-ыг хассан талаарх сэтгүүлчдийн асуултад Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч ийнхүү хариулсан байна.
Манай улс валютын манипуляц хийгч орон байгаагүй бөгөөд АНУ-ын сүүлд гаргасан дүгнэлт баримт нотолгоонууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн зөвшилцөлд нийцэж байна” гэж Гэн Шуан мэдээлжээ.
Хятад улс бол хариуцлагатай орон. Бид худалдааны зөрчлийг шийдвэрлэхийн тулд валютийн манипуляц хийх /ханшийг зохиомлоор өсгөх эсвэл бууруулах/ аргыг ашиглаж байгаагүй, цаашид ч огт ашиглахгүй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Ташрамд дурдахад, АНУ-ын Сангийн яам 2019 оны наймдугаар сард БНХАУ-ыг валютын манипуляц хийгч орнуудын тоонд оруулсан бөгөөд валютын ил тод бодлого явуулахыг” Бээжингээс шаарджээ.