Швейцар улсын Лозанн хотноо зохион байгуулагдаж буй Лозанн-2020 залуучуудын өвлийн олимпын гуравдугаар наадмын биатлоны төрөлд Монгол Улсын тамирчин Э.Энхсайхан түүхэн амжилт үзүүлжээ.
Биатлоны эмэгтэй ганцаарчилсан зайн төрөл буюу 10 км зайд нийт 97 тамирчин өрсөлдсөнөөс 93 тамирчин барианд орж, ОХУ-ын тамирчин Мохова Алена 32:26.7 амжилтаар аваргын алтан медаль хүртжээ. Монголын биатлонч Ч.Бямбасүрэн 46:48.2 цагийн амжилтаар 87 дугаар байрт орсон байна.
Залуучуудын өвлийн олимпын гуравдугаар наадам энэ сарын 10-нд Швейцарын Лозанн хотод эхэлсэн бөгөөд 73 орны 1,800 гаруй тамирчин өвлийн спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа аж.
Монгол Улсаас тус олимпод дээрх хоёр тамирчнаас гадна гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нар оролцох бөгөөд багийн ахлагчаар Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллаж байна.
Б.Билгүүн