Цөмийн гэрээг дагаж мөрдөхийг Иранд уриалжээ

  • 0
  • 80
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Цөмийн гэрээг дагаж мөрдөхийг Иранд уриалжээ

Франц, Герман, Их Британийн удирдагчид 2015 онд байгуулсан цөмийн гэрээг дагаж мөрдөхийг Иранд уриалсан хамтарсан мэдэгдлийг өнгөрсөн ням гарагт гаргасан байна.

Уг баримт бичигт, АНУ цөмийн гэрээнээс 2018 онд гарсан нь харамсалтай шийдвэр болсныг онцлоод, Иранд эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авснаар үүсэх үр дагаварт санаа зовниж байна хэмээн тэмдэглэжээ. Мөн 2019 оны долдугаар сараас хойш Иран гэрээний үүрэг амлалтуудаасаа няцаж буйг дурдаад, гэрээг зөрчсөн үйлдлүүдээ зогсоож, бүрэн дагаж мөрдөхийг тус улсад уриалжээ. 

Энэ сарын эхээр Иран уран баяжуулалтын хязгаарыг дахин мөрдөхгүй гэдгээ зарласан байна. АНУ-ын агаарын цохилтын улмаас Ираны генерал амиа алдсанаас хойш Вашингтон, Техраны хурцадмал байдал даамжирч, Иран Ирак дахь АНУ-ын цэргүүдийн баазуудыг онилон пуужингийн цохилт өгсөн юм. 

 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх