Хятадын хамгийн баян мужуудын нэг 17-хон ядуу иргэнтэй болсноо зарлажээ

  • 0
  • 83
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Хятадын далайн эргийн Жяньсү муж ядуурлыг устгах төлөвлөгөөгөө бараг биелүүлснийг өчигдөр зарлажээ. Нийт 80 сая орчим хүн амтай тус мужид өнөөдрийн байдлаар зургаан гэр бүлийн 17 иргэн ядуурлын түвшинд амьдарч байгаа гэнэ.

Хятадын засгийн газар албан ёсны статистик тоо гаргаагүй байгаа ч 2018 онд тус улс даяар 16.6 сая ядуу иргэн үлдээд байсныг өнгөрсөн онд 10 саяар хорогдуулсан тухай албаныхан мэдээлжээ. Жяньсү муж 2011 онд эхэлсэн ядуурлыг устгах хөтөлбөрийн хүрээнд мужийнхаа нэн ядуу амьдралтай 2.54 сая иргэний 99.99 хувийг жилийн 6,000 юаниас ($864) дээш орлоготой болгосноо зарласан байна.

Тус муж нь Хятадын аж үйлдвэрлэлийн гол төв бөгөөд эдийн засгийн хүчин чадлаар зөвхөн Гуандун мужийн дараа ордог гэнэ. Жяньсү мужийн эдийн засгийн бүтээмж нь 2019 оны эхний гурван улиралд 7.22 их наяд юаньд ($1 их наяд) хүрсэн байна.  Гэхдээ тус мужийн статистик тоо мэдээ Хятадын сошиал сүлжээнд нэлээд маргаан өрнүүлж, хамгийн их эрэлттэй гурван сэдвийн нэг болжээ. Иргэдийн зарим нь уг тоонд итгэхгүй байгаагаа илэрхийлж, статистик тоо баримтыг үндэслэл муутай гаргаж байгааг шүүмжилсэн байна.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх