Ногоон цай эрүүл мэндэд тустай

  • 0
  • 146
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ногоон цайг долоо хоногт хамгийн багадаа гурван удаа ууснаар зүрх судасны өвчнөөр нас барах магадлал буурч, урт удаан, эрүүл амьдрахын эхлэл болдгийг нэгэн шинэ судалгааны дүн харуулжээ.

Хятадын судлаачдын тогтоосноор, цайг удаан хугацааны турш тогтмол уусан хүмүүсийн мэдээллээс үзэхэд ногоон цай уух нь хар цайнаас илүү эрүүл мэндэд ашиг тустай ажээ. Мөн цайны эрүүл мэндийн ашиг тус эрэгтэйчүүдэд илүү тодорхой илэрсэн байна.

Судлаачид зүрхний шигдээс болон цус харваж байгаагүй, хорт хавдаргүй 100902 иргэний мэдээллийг судалжээ. Тэдгээр иргэнийг цай тогтмол уудаг /долоо хоногт 3-4 удаа/, цай уудаггүй гэсэн хоёр бүлэгт ангилсан бөгөөд долоон жилийн дараа тэдний мэдээллийг харьцуулж үзжээ.

Уг судалгааны дүнгээс үзэхэд цай тогтмол уудаг хүмүүсийн зүрх судасны өвчин, зүрхний шигдээс тусах эрсдэл 20 хувиар буурсан байсны зэрэгцээ энэ төрлийн өвчнөөр нас барах магадлал мөн 22 хувиар буурсан байжээ. Түүнчлэн тэднийг цай уудаггүй хүмүүстэй харьцуулахад 1.26 жилээр илүү наслах магадлал өндөр байсан байна.

“Бид цай тогтмол хэрэглэснээр эрүүл мэндэд үүсэх эерэг нөлөөнүүдийг олж тогтоосон бөгөөд эдгээр үр дүн эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүдийн бие махбодод илүү тодорхой харагдсан” гэж Хятадын Зүрх судасны эмгэг судлалын үндэсний төвийн мэргэжилтэн Дунфэн Гу мэдээлжээ.

Э.Хулан

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх