Британийн түүхэн дэхь хамгийн том хүчингийн гэмт хэрэгтэн бүх насаараа хоригдох ял сонсжээ

  • 0
  • 93
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Их Британид суралцаж байсан Индонезийн оюутан 136 удаагийн хүчингийн хэрэг үйлдсэн нь батлагдаж, тус улсын гэмт хэргийн түүхэнд нэр нь бичигджээ.

Даваа гарагт болсон шүүх хурлаас 36 настай Рейнхард Синагад бүх насаар хорих ял оноосон байна. Түүний хохирогчдоос 48 нь л ил гарсан бөгөөд бусад нь хэргээ нууцалж байгаа гэж шүүх дүгнэжээ.

Синага нь Манчестер хотын бар, клубүүдээс согтсон эрчүүдийг хууран гэртээ дагуулж ирээд хүчинддэг байсан гэнэ. Тэрээр энэ үйлдлээ гар утсан дээр бичлэг үйлдэн хадгалдаг байсныг Британийн прокурорын алба мөрдөж илрүүлжээ.

2015 оны нэгдүгээр сараас 2017 оны тавдугаар сар хүртэл хугацаанд Синага нийтдээ 195 эрэгтэйг ямар нэг байдлаар хохироосон байна. Тэдгээрийн нэлээд хэсэг нь хохирогч болох үедээ ухаангүй байжээ.

Синагад ял оноосон прокурор Ян Раштон түүнийг “Британийн гэмт хэргийн түүхэнд гарсан хамгийн олон хохирогчтой хүчирхийлэгч” гэж тодорхойлсон байна.

Тэрээр согтсон эрчүүдэд гэртээ хонож шөнийг өнгөрүүлэх, нэмж уух зэрэг санал тавьдаг байжээ.

Синага нь 2007 онд Индонез улсаас оюутны визээр Британид ирж, Манчестерын Их сургуульд социологи, төлөвлөлт гэсэн хоёр мэргэжлээр суралцаж төгссөн байна. Дараа нь тэр Лидсийн Их сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж байхдаа 2017 онд баривчлагджээ.

Сонирхолтой нь Синагагийн эрдмийн судалгааны сэдэв нь “Sexuality and everyday transnationalism. South Asian gay and bisexual men in Manchester” байсан гэнэ.

Э.Сэмүүн

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх