Аливаа улс орон нийгэм эдийн зас гийн байгу уламждаа чанарын өөрчлөлт хийж дараагийн системд шилжин орох процесс нь шууд уусч гулсах биш, харин шилжилтийн тодорхой үе шатыг заавал туулан өнгөрдөг зүй тогтолтой. Үүнийг нийгэм зүйд чимээгүй цаг, заримдаа дүлий цаг гэж нэрлэдэг. Социализмаас капитализмд шилжиж орсон дэлхийн олон орон уналт, сѳрѳлт, дэвшил, урт богино цаг хугацаа гээд харилцан адилгүй орчин нѳхцѳлд чимээгүй цагийг даван туулсан байдаг. Яагаад шилжилтийн энэ цаг чимээгүй, эсвэл дүлий гэж нэрлэгдсэн учир шалтгаан нь тун энгийн. Социализмын үед макро эдийн засаг болон улс тѳр нийгмийн байгуулалд цогцоор үйлчилж байсан хѳдѳлгѳгч механизмыг огцом үгүйсгэсний дараа шинэ механизм тогтоох шаардлагатай байдаг. Түүнд цаг хугацаа хэрэгтэй болдог байна. Үүнийг л дүлий цаг гээд байна. Мѳчлѳгийн энэ цаг үед бүх зүйл зогсонги байдалд орж нийгэм тодорхой хэмжээгээр зовлонт байдалд ѳѳрийн эрхгүй унадаг байна. Нѳгѳѳ талаар, эдийн засаг, улс тѳр хувьсгалт реформоор үсэрч унаж болдог ч нийгэм нь хувьслаар ѳѳрчлѳгдѳн, спирал хѳгжлийн траектори замаар тасралтгүй аажим хѳгждѳг болохоор нэг нь нѳгѳѳдѳѳ чирэгдэн гүн хямрал үүсдэг. Манайд ч энэ яовлон ирсэн түүхтэй. Зовлонг хэр түргэн даван туулах нь улс орны тѳрийн чадамжаас шууд шалтгаалдаг, зовлонгоос ард олноо аль болох түргэн ангижруулж нийгмийн зорьсон байгууламжийн гол гол зүй тогтлыг ягштал мѳрдѳж, шилжилтийн үеийг даван туулах тодорхой концепци гаргаж тавин хуульчлаад хэрэгжүүлэхийн тулд л тѳр оршиж байдаг. Харамсалтай нь тѳрд бусармаг аргаар авирч гарсан хулгайч голдуу хүмүүс энэ миссионыг хэрэгжүүлж чадсангүй, ѳѳрсдийгѳѳ л ѳѳд нь татлаа. Дүлийн цагийн хямрал, зовлонт байдлыг маш түргэн хугацаанд даван туулах аргачлал байдаг. Гэхдээ тэр нь туйлын эрсдэлтэй арга гэж хэлж болно. Хэрэв буруу хэрэглэвэл ангалд унадаг. Манайд яг л ийм юм боллоо. Социализмаас капитализм руу шилжин орох шилжилтийн дүлийн цагийг танаж богиносгох түгээмэл аргачлалыг америкийн нэрт нийгэм зүйч Э.Люттваак боловсруулан гаргажээ. Люттваакийн “Хурдасгасан капитализм” (turbokapitalism) хэмээх бүтээлд шилжилтийн үеийг 10-15 жилээр хязгаарласан байдаг, түүнээс хэтрүүлвэл нийгэм ядуурлын ангалд унадаг аюултай гэжээ. Орчин цагийн нийгэм зүйн амьд толь хэмээгддэг Э.Люттваакийн хэд хэдэн бүтээлд, капитализм байгуулах түргэвчилсэн арга замуудын онолын үндэслэлийг тодорхойлсон байдаг юм. Түргэвчилсэн капитализм нь мѳлжлѳг, зодуурын харгис шинжийг ѳѳрт агуулж нийгмийг бүхэлд нь хамарсан хэд хэдэн ноцтой үр хѳврѳлийг авчирдаг. Тухайлбал, тѳрийн эргэлт. Тѳрийн бүх эрх мэдэл ямар нэг улс тѳрийн хүчний мэдэлд тѳвлѳрѳх, эдийн засаг олигархиудын эзэмшилд тѳвлѳрч ард түмэн ядуурах, нийгмийн баялгийн хуваарилалтад шударга бус хандлага ноёрхож тэр нь яваандаа ердийн хэв хэмжээ болон хуульчлагдах зэрэг үзэгдлүүд гарч хэрэгждэг. Үүнтэй зэрэгцэн нийгэмд ялгаварлал үүсч, урьд хожид байгаагүй түмэн зовлон дагалдан орж ирнэ. Заримаас нь дурдая!
Болчимгүй зовлонт байдал: Намд элсэж тѳрд авирч шургалж чадсанаар л сайхан амьдарна гэсэн сэтгэлгээг бий болгож, овсгоотой хүмүүс энэ чигийг хэлбэрэлтгүй баримталснаар, жинхэнэ манлайлагчдын орон зай хумигдана. Энэ бол хамгийн том зовлон. Мэдлэггүй, чадваргүй, зальтай хүмүүс эрх мэдэл албан тушаалыг мѳнгѳѳр хэмжин наймааны эргэлтэд оруулснаар тѳр самуурна.
Тэвчишгүй зовлонт байдал: Жирийн иргэд тартагтаа тулан ядуурч, тэдний үнэнч шударга хѳдѳлмѳр үнэлэгдэхээ болино. Хѳдѳлмѳр эрхлэлтээр амьдралаа залгуулж чадахгүйд хүрч нэмэгдэл орлогын эрэлчид үй түмээр үүснэ. Шударга бусаар мѳнгѳжих арга улам даамжран хяналтаас гарна, хүн хүн чанараа гээж эхэлнэ. Давагдашгүй зовлонт байдал: Мѳнгѳ гаарч, галзуурч, бүх зүйлийг мѳнгѳѳр хэмжиж эхэлнэ. Мѳнгѳгүй хүн хэн ч биш болно. Мѳнгѳгүй дийлэнхийн хувьд энэ үзэгдэл давагдашгүй хүчин зүйл болон орж ирнэ.
Дөжирмөл зовлонт байдал: Дүлийн цагийн дѳжирмѳл байдал, дан ганц тѳрд нүүрлээд зогсохгүй, нийгэм бүхэлдээ тэмцэлгүй болон дѳжирнѳ. Маргинал зовлонт байдал: Тодорхой ажил үйлчилгээ эрхэлдэггүй, ердийн амьдралаасаа салсан, орон гэргүй траншейнд амьдрагчид, хог түүгчид, гудамжны ноорхойнууд, архичдын бүхэл бүтэн арми бий болно. Хар тамхи, янхандалтын хамааралтай залуус ч энд орно. Зарим оронд албан ажлаас халагдсан, манайхны “лааз ѳшиглѳгчид” гэж нэрлэдэг хүмүүсийг ч энэ бүлэгт хамруулсан байдаг. Дүлий цагийн хар ангал. Түргэвчилсэн капитализмд дуусгавар үе гэж бий. Тэр нь нийгмийн үйлдвэрлэлийн хурдац чинээндээ тулж, дэлхийд хѳгжлийн хурдаар цойлон гарч ирэх он жилүүд, яг тэр үеийг ашиглан үндсэн хуулиа бүхэлд нь ѳѳрчилж хѳгжлийн зам руу орсноо шинэ үндсэн хуулиар дэлхийд тунхаглан, хѳгжлийн модул гарган урагшлах ёстой. Монгол Улс тэр алтан үеийг ашиглаж чадаагүй алдсан. Польш улс гэхэд “европын ногоон арал” гэгдэж байсан алтан үедээ хѳгжлийн шинэ үндсэн хууль гарган урагшилснаар европын хүчирхэг гүрэн болон цэцэглэжээ.
Түргэвчилсэн капитализмын сонгодог хэлбэр Монгол улсад үнэхээр байсан юмуу? Ийм асуулт байнга тавигддаг, би зүгээр турбокапитализмын 10 шинжийг энд жагсаая, уншигчид ѳѳрсдѳѳ дээрх асуултад хариу ѳгнѳ биз ээ!
1. Эдийн засгийн цар хүрээ макро түвшиндээ асар хурдтай тэлж, эдийн засгийн хѳгжлийн хурдцаар дэлхийд манлайлан гарч ирнэ.
2. Нийгмийн тодорхой хэсэг хэт баяжиж олонх ядуурч, дундаж давхарга бүхэлдээ олигарх дарангуйллын шуурганд нэрвэгдэж, ядуус руу гулсан ядуучуудын бүхэл бүтэн арми бий болно.
3. Орлогын туйлчлал (polarisation) гэгч бий болж, баялгийн тэгш бус хаваарилалт ердийн хэв хэмжээ болон үйлчилнэ.
4. Ядуурлыг эсэргүүцсэн салангид тэмцлүүд ѳрнѳж мэдэх ч үр дүнд хүрэхгүй. Ард олон ѳчүүхэн амжиргаанаасаа салж маргинал байдалд шилжинэ гэсэн айдаст орно.
5. Ядуурал жил сараар биш ѳдѳр хоногоор газар авна.
6. Эдийн засгийн бодит секторт үнэт цаас (хувьцаа, лиценз) хэмээх хоосон зүйлийн үнэлгээ (dematerialisation) тэнгэрт хадаж орлого нь хэдхэн хүний гарт тѳвлѳрнѳ.
7. Дотоодын хѳрѳнгѳ оруулалтын орон зай хумигдаж, дундаж үйлдвэрлэгчид бан куудын хараат байдалд шилжин, улмаар дампуурсныхаа тѳлѳѳ мѳнгѳ тѳлдѳг гажуу (situs inversus) процесс явагдана.
8. Олигархиудын эзэгнэл, дураар авирлах нь хэрээс хэтэрч, цэрэг эсвэл хуулийнхны хамгаалалтад орно. Бусармаг үйлдлүүд нь хуулиар баталгаажина.
9. Тооны хѳгжил давамгайлж чанарын хѳгжил хѳшүүн дүлий байдалд шилжинэ.
10. Олигархиудад зориулагдсан хулгайн мѳнгѳ хадгалах нуувчууд (оффшорыг хэлж байгаа бололтой) хилийн гадна бий болно.
Энэ байдал удаан үргэлжилбэл улс орон хар ангалд унана. Люттваак ийн ѳгүүлжээ. Дэлхийд нэртэй данстай нийгэмзүйчид, Люттваакийг “Акулуудад жижиг загас яаж амархан барьж идэхийг заагаад ѳгчихлѳѳ” гэж шүүмжилдэг. Монгол улс 30 жил хѳгжлийн концепцгүй давхин түргэвчилсэн капитализмын оршин тогтнож болох хугацааг хэтрүүлснээр хар ангалд унасан. Хѳгжил ярьж болох үе байсан уу гэвэл байсан. Одоо цаг нь оройтсон. Хѳгж лийн тухай ярих ямар ч арга байж болохгүй, байх нѳхцѳл алга. Дахин томоор алдах эрх хэнбугайд ч байхгүй ээ. Эхлээд ангалаас гарах хэрэгтэй. Ер нь ангалаас ер нь яаж гардаг юм бэ? Шоргоолж яаж гардаг, яг тэгж л гарна. Нэгэн жим дээр, нэгэн зорилго, нэгдмэл удирдлагын дор нягтарч, биесээ дэмнэн улайрсан тэмцэл хийж чадвал ангалаас гарна. Ард түмэн тэсрэх ёстой юм. Ѳрѳвдѳж болохгүй, ѳмѳѳрч болохгүй, ѳѳгшүүлж болохгүй. Эс тэгвээс ѳѳр лүү чинь эргээд ѳр лүү чинь ѳшиглѳх болно, энэ үнэн шүү! “Тэмцэлд хэн түрүүлж амжуулсан нь, хэн уучлахгүй байж чадсан нь, хэн ѳрѳвдѳхгүй байж чадсан нь, хэн бууж ѳгѳѳгүй нь ѳрсѳлдѳгчѳѳ ялна” гэж дэлхий даяар цууриатуулан дуулсан Лондоны олимпын сүлд дууны утгыг бид мартах ёсгүй. Тѳрд шургалсан хулгайчууд, ард олноо ангалд унагахдаа ѳрѳвдсѳн үү? Тэгвэл яагаад бид ѳрѳвдѳх ёстой гэж? Хѳѳрхий минь нутгийн юм, урлаг спортоор олны танил болсон юм...гэж сонгон тѳрд гаргах ёстой юу? Гарсан хойноо юу ч мэдэхгүй, хийхгүй ангайж байгаад ангалд унагахыг харлаа, үзлээ мэдлээ...тэгээд?
И.ЦЭРЭНХҮҮ
ЭХ СУРВАЛЖ:ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ