Кристина Кох сансарт хамгийн удаан ажилласан эмэгтэй болов

  • 0
  • 79
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

АНУ-ын Сансар судлалын төв буюу NASA-ийн сансрын нисэгч Кристина Кох сансарт 289 хонож, сансрын эмэгтэй нисгэгчийн дээд амжилтыг тогтоожээ. 40 настай цахилгааны инженер Кристина Кох 2019 оны гуравдугаар сарын 14-нд олон улсын сансрын станцад очсон бөгөөд одоо болтол сансарт ажиллаж буй юм байна. Ийнхүү тэрээр олон улсын сансрын станцын командлагч Пегги Витсоны 2016-2017 онд тогтоосон дээд амжилтыг шинэчлэн нэг удаад сансарт хамгийн олон хоносон эмэгтэй сансрын нисгэгч болжээ. Түүнчлэн 2019 оны аравдугаар сард Кристина Кох Олон улсын сансрын станцын түүхэн дэх сансарт алхсан анхны эмэгтэй болж байжээ.

АНУ-ын Үндэсний сансар судлалын төвийн төлөвлөгөөгөөр Кристина Кох 2020 оны хоёрдугаар сар хүртэл олон улсын сансрын станцад ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл Кох сансарт 328 хононо. Задгай сансарт урт хугацаагаар амьдрахын хүний биед үзүүлэх нөлөөг судлахын тулд түүний үүрэгт хугацааг сунгажээ. Эдгээр тоо баримт цаашид сар болон Ангараг гаригт хайгуул, судалгааны үүрэг гүйцэтгэхэд ихээхэн тус болохыг NASA-ийн албан тушаалтан хэлжээ.

Сансарт хамгийн удаан байсан америк хүн бол сансрын нисэгч Скотт Келли бөгөөд тэрээр 2015-2016 онд сансрын станцад 340 хоног ажиллажээ. Харин ОХУ-ын сансрын нисгэгч 1990-ээд онд задгай сансарт 15 сар ниссэн нь дэлхийн дээд амжилт болжээ.

Кристина

Кристина

Эх сурвалж: eagle.mn 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх