Австралид нүүлгэн шилжүүлэх томоохон ажиллагаа явуулж байна

  • 0
  • 88
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Австралид нүүлгэн шилжүүлэх томоохон ажиллагаа явуулж байна

Австралийн зүүн өмнөд эрэгт түймэр асаж байгаатай холбоотойгоор нүүлгэн шилжүүлэх томоохон ажиллагаа явуулж байна гэж телевизийн 9News суваг мэдээлсэн байна.

Тус телевизээр мэдээлснээр, жуулчдад бүгдэд нь Виктория мужаас гарахыг зөвлөсөн байна. Тус мужид одоогийн байдлаар 45 түймэр асаж байгаа ажээ. Мөн нутгийн иргэд түймэр хүрч болзошгүй газар нутгуудаас гарах ёстой байна. Эрх баригчид нийтдээ 4000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ. 

Нүүх шаардлагыг мөн одоо түймэрт автаад байгаа Шинэ Өмнөд Уэльс мужийн Батлоу хотын оршин суугчид авсан байна. Тус мужид маргаашаас эхлэн онц байдлын дэглэм үйлчилж эхэлнэ. 

Австралид олон сая га талбай хэдийнэ түймэрт шатжээ. Сүүлийн саруудад түймрийн улмаас 17 хүн амиа алдаж, хэдэн мянган байшин сүйдсэн байна. Зарим тооцоогоор 8000 коала баавгай, мөн өөр хэдэн зуун мянган амьтан үхжээ. Зарим нутагт түймэр маш хүчтэй асаж, өтгөн утаатай байгаа учраас агаараас унтраах боломжгүй болжээ. Австралийн эрх баригчид түймэрт өртсөн газрууд руу Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд, нисэх онгоцуудаа илгээж байна.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх