Суут хөгжмийн зохиолч Бетховены 250 жилийн ой тохиож байна

  • 0
  • 105
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

17-р зууны өрнө дахины суут хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Людвиг ван Бетховин мэндэлсний 250 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Хөгжмийн зохиолч Бетховин 1770 оны арванхоёрдугаар сарын 16-нд Германы Бонн хотод мэндэлжээ. Түүнийг Венийн сонгодог дэг ба романтизмын хөгжмийн урлагийн шилжилтийн үед уран бүтээлээ туурвисан суут хүн хэмээдэг. 

Бетховен 10 насандаа даралтат хөгжим, бадралт бишгүүрээр тоглодгоороо Бонн хотод алдаршиж, 17 настайдаа Австрийн Вена хотноо очиж хэдийнээс мөрөөдсөн алдарт В.Моцартын хөгжимдөхийг сонссон төдийгүй дотно танилцсан нь түүнд асар их урам зориг өгсөн гэдэг.

Суут

Л.Бетховен нийтдээ 9 симфони, 32 сонат бичсэн. Сонат бүр нь хэн нэгэн хүнд зориулагдсан тэдгээр бүтээлүүдэд суут хүний дотоод сэтгэл, зориг эрмэлзэл, зовнил, дуртатгал нэвт шингэсэн байдаг аж.

Түүний анхны симфони Вена хотод тоглогджээ. Чин сэтгэлийн баяр баясгаланг илтгэсэн эхнийхээ хэсгээс төгсгөл хүртлээ хүний нинжин сэтгэл, хүсэл тэмүүллийг илэрхийлсэн нь энэ симфонийн гол онцлог.  

1802 онд бичсэн алдарт Сарны сонат”-аа Жулетта Гвиччарди хэмээх дурлалт бүсгүйдээ зориулсан гэдэг. Сонатын эхний хэсэгт шөнийн чимээгүй, сэтгэлийн зовнил дүрслэгдэж, хоёрдугаар хэсэгт шаламгай, сэвэлзүүр аальгүй байдал илэрнэ. Бетховены дурлал бүтэлгүй болж, олон жил зовоосон чихний дүлийрэл гэх биеийн зовлон дээр сэтгэлийн зовлон нэмэгджээ.

1804 онд тэмцэл, ялалтын билэгдэл болсон гуравдугаар симфонио бичив. Хөгжмийн дүлий зохиолч хэдийгээр концертод тоглох, удирдаач хийхээ бараг больсон боловч гайхамшигт симфониуд, дуртгал ая, сонат, дөрвөлүүдээ туурвисаар байлаа. 1812 онд долоо, наймдугаар симфонио хэдэн сарын дотор бичжээ.

Суут

1816 оноос 1823 он хүртэл олон янзын өвчин эмгэг тусч бас ахуй амьдралын хувьд ихээхэн гачигдмал байсан боловч тэр тэсвэрлэсээр, туурвисаар байв. Бетховены 9-р симфони бол түүний уран бүтээлийн оргил юм. Энэ бол симфонийн түүхэнд анх удаа найрал дуучид дуулж, түүний хөгжилд шинэчлэл хийсэн алдарт бүтээл байлаа. Бетховен уг алдарт симфонио бичиж байхдаа таг дүлий байсан юм. 1826 онд Л. Бетховен амьдралынхаа сүүлчийн бүтээл болох чавхдаст хөгжмийн дөрвөлийг дуусгаад байх үедээ буюу 57 насандаа өөд болсон гэдэг.

Эх сурвалж: eagle.mn 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх