Бид ялна гээд байдаг билүү

  • 0
  • 142
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Байгалийн түүхийн музейг нураасан Монголчуудын паян юу байсан бэ талаар ярилцлага өглөө. Хөөрхий мэдлэг боловсрол шинжлэх ухааныг устгаж мухар сүсэгт нэрвэгдсэн Монгол улс дэлхийн өмнө ичгэвтэр нүүр хийх газаргүй байдалд орлоо доо. Монголчууд түүх гэж мэдэхгүй болохоор музейний тухай ямар ч ойлголтгүй. Сэргээн засварладаг мэргэжилүүд Ардчилалын шуурганд устчихсан. Юун нөгөө түүх соёл төрийн хамгаалалтанд вэ. Хүүхдүүдээ дагуулаад Байгалийн түүхийн музейг үзүүлнэ гэж байсан ээж аавууд хөөрхий.
Монголын төрийн дээгүүр хүмүүс хүүхэд насандаа Байгалийн түүхийн музейд орсон болов уу гэж асуумаар. Ерөөсөө энэ төрийн дээгүүр хүмүүс Байгалийн түүхийн музей дотор юу байсныг мэдэх болов уу. Эцсийн эцэст хэн Байгалийн түүхийн музейг нураасан бэ гэхээр нэгдүгээрт боловсролгүй хүмүүс, хоёрдугаарт мухар сүсэгтэй хүмүүс.
Байгалийн түүхийн музей дотор хүн сармагчингаас гаралтай гэсэн үзүүлэн байсан. Хойд нас байдаг, сүнс харсан бурхан тэнгэрийн эзэн хүнийг бүтээсэн гэдэг хүмүүс юу гэж Байгалийн түүхийн музейд дуртай байх вэ дээ. Дээр дооргүй нийлж байгаад шинжлэх ухааныг устгалаа. Мухар сүсэг яллаа. Бид ялна гээд байдаг билүү.

Философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэ 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх