ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Есөн жилийн ял сонссон протестант пастор Ван И-г даруй суллахыг Европын Холбоо БНХАУ-д уриалжээ. Энэ тухай Европын Комиссын хэвлэлийн албаны гадаад бодлогын асуудал эрхэлсэн төлөөлөгч Петер Стано мэдэгдсэн байна.
Албан бус сүм хийдийн холбооны тэргүүн Ван И-г өмнө нь улс орны эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж, хууль бусаар бизнес эрхэлж байна хэмээн буруутгасан байна. Ван И-г суллахыг АНУ мөн уриалаад байгаа аж.
БНХАУ-д шашин шүтэх эрх чөлөөг хязгаарлаж байгаад Европын Холбоо санаа зовниж байгаагийн сацуу шашны эрх чөлөөг энх тайвнаар хамгаалж байгаатай нь холбогдуулан нууцаар шүүж, 9 жилийн шоронд хорих ял оноосон Ван И-г даруй суллахыг уриалж байна” хэмээн Стано Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.