Ерөнхий сайдад үнэн хэрэгтэй

  • 0
  • 109
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

-Хаан шалдан байна-

Энэ бол үлгэрт гардаг үг. Гэхдээ л өнөөгийн амьдралд хэрэгжсээр л байна. Төрийн томчуудыг тойрсон “долоогч”, бялдуучлагчид удирдлагууддаа улс, нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй, амьдрал ямар байгааг бодитоор хэлэхээс илүү өөрсдийн эрх ашгийг тэргүүнд тавьж байна.

Тэр ч утгаараа төрийн өндөрлөгүүдийн нэр хүнд улам бүр унасаар, арай дориун зөвлөхтэй нь дээхнүүр яваа. Үүний баталгаа нь өдрөөс өдөрт унаж яваа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүнд. Учир нь сонгуулийн жил эхлэхээс урьтаж, судалгааны байгууллауудын гаргасан тайланд энэ талаар дэлгэрэнгүй тусгагджээ.

Тухайлбал “Mongolian Poll” мэдээлэл судалгааны төвөөс 2018-2019 оныг хамруулан гаргасан  “Улс төрийн барометр”-т Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүнд улам бүр буурсаар байгааг харуулсан байгаа юм.

Арга ч үгүй биз. Ядаж л ЖДҮ-чидтэйгээ хариуцлага тооцож чадахгүй. Харин ч бүр эсрэгээрээ өөрийнхөө төрсөн дүү нарын  толгойг ч илж суугаа. Түүгээр ч зогсохгүй авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ЖДҮХС-гаас “хулгай” хийсэн намын нөхдөө хөөж ч чадахгүй, парламентын гишүүддээ “атгуулчихсан”-ыг нь илэрхийлэх биз.

Ерөнхий сайдад олон зөвлөх, пи-арын баг бий. Гэхдээ тэд бодит байдлыг түүнд хэлэхээс илүү, албан тушаалаа л ашиглахыг хүсэмжлэгчид. Тиймдээ л “Хаан шалдан байна” гэдэг үлгэрийн дүр мэт зөвлөхийн дүрээр “Түгжил” санаагаа нууцалж, цахим орчноос гарахгүй суугаа. Хэрвээ энэ эрчээрээ явсаар байвал Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүрээний хүмүүсээрээ улстөрийн тавцангаас өшиглүүлж гарах үе ойрхон бий.

Түүнийг тойрсон олон Түгжил-үүд  өмнөх намын даргаа хэрхэн зайлуулсныг, өөрөө ч бас яаж оролцсоноо мань хүн мэдэж л байгаа. Тиймдээ ч намын залуустаа итгэж, “шалдан” явж байхаар өөрийн амаар хэлсэн “Өнөөдөр олигархууд Монголын төрд орж ирснээр Монголын төр ийм гутамшигт байдалд орсон. Монгол төр мөнгөний өмнө гудайж болохгүй гэж би олон ч удаа хэлж байна... ...Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Тэмцэх хүмүүс нь та бүхэн. Шударга ёсыг тогтооход хатуу, чанга ажилла дарга нар аа. Та бүхнийг дарамтлаад, амь насанд чинь занахийлээд байвал энд нэр устай нь хэл. Та нарыг хамгаална. Төр томилсон хүнээ хамгаалах үүрэгтэй. Тэр олигарх, хулгайч нараас битгий ай. Битгий худалдагд. Цаашдаа Монгол төрд олигарх, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон... Хулгай хийнэ, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй гэж хэлснээ санаж, шалдан байгаагаа мэдэрч явсан нь дээр байх шүү, Ерөнхий  сайд аа.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх