АН-ын 100 гаруй хүн сонгуулийн дэнчин 40 сая төгрөг тушаажээ

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит хурал арваннэгдүгээр сарын 9-нд Төрийн ордонд хуралдаж, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигч нь намдаа 100 сая төгрөгийн дэнчин төлөхөөр тогтсон билээ. Дэнчингийн 100 сая төгрөгийг гурав хуваан намдаа төлөх ба энэ сарын 15-ны дотор 40 сая төгрөг тушаах журамтай аж.

Намаас гаргасан дээрх шийдвэрийн дагуу энэ сарын 15-ны дотор АН-ын 100 гаруй улс төрч 40 сая төгрөгөө намдаа тушаасан байна. Сонгуульд намаасаа нэр дэвших сонирхолтой хэдэн ч хүн дэнчингээ тавих боломжтой аж. Дээрх татварыг намдаа тушаасан ч нэр дэвших эрхээ авч чадаагүй бол намын зүгээс тухайн хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх юм байна. Нам, улс төрчид нь бизнес эрхлэгч болон хөрөнгө мөнгөтэй хэн нэгнээс хараат бус байхын тулд ийнхүү санхүүжилтээ босгох шаардлагатай гэж АН-ын зүгээс үзэж буй юм. 

Л.Болд

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх