Хазааргүй ноён доллар

  • 0
  • 139
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ноён доллар 60 хоногийн өмнө  2670 төгрөг байсан бол  өнөөдөр 2724 төгрөг болчихож. Үгүй мөн хурдацтай өсч байна аа. Жолоо цулбуургүй доллар ийн хурдацтай өсөх нь ард түмний амьдрал хурдацтайгаар доошилно гэсэн үг. Боломжтой нэг нь “54 төгрөг л нэмэгдсэн байна, юун сүртэй юм” гэх биз. Тэгвэл нэг төгрөг ч бай бидний амьдралд нэн хүндрэл учруулдаг юм. Бензины үнэнээс эхлээд  цааш  хөвөрч  эхэлнэ...

Олон улсын жишгээр бол нефьтийн үнэ өссөн тохиолдолд  ам.долларын үнэ дагаж өсдөг гэж байгаа. Гэтэл Монгол Улсад бодит байдал дээр нефьтийн үнэ өсөөгүй байсан ч ам.долларын үнэ өсөхөд л манайхан дагаад ханардаг нь нууц биш. Үүнийгээ “Гаднаас бензинээ доллараар авдаг учраас нэмэгдэж байгаа юм” гэж тайлбарладаг. Ард иргэд ч “Аан, нээрээ тийм л дээ” гэх байдлаар хандсаар. Гэтэл гурил будаа, мах, ногоо, хувцас хунар, бичиг хэрэг, бар рестрон, хувийн эмнэлгүүдийн төлбөр хүртэл нэмэгдчихдэг.

Тэгэхлээр жолоогүй, цулбуургүй ноён долларыг Монголчууд лав хазаарлаж чадахгүй бололтой. Ирэх онд 3000 даваад явчихвал мань мэт нь яана даа, хөөрхий.

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх