Б.Жаргалсайхан: Луйварчид, тонуулчид аа зугтаад нэмэргүй...

  • 0
  • 137
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбатыг АТГ-ынхан АНУ-аас шилжүүлнэ гэсэн мэдээг олзуурхахын учир юу вэ. Монголын луйварчид ард иргэдээ дээрэмдээд гадаад руу гарчихдаг. Эсвэл гадаадад мөнгөө нуучихаад бага багаар оруулж ирэн идэх жишээтэй. Хилийн чанадад гарчихвал хэн намайг хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэдэг сэтэхүй бий болсон. Төмөр замын 740 сая ам.долларын хэрэгт холбогдсон П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат хоёр этгээдийг Интерполоор ч эрэн сурвалжлаад авчирч чадаагүй ээ. Төр хүчгүй, хуулийн уурга богино гэдгээ харуулж олон луйварчны бах тавыг хангаж билээ. Ихэнх луйварчид хүний эрхийг дээдэлсэн АНУ руу гарчихвал хэнийг ч барихгүй гэсэн ойлголтод цохилт өглөө. Монголын луйварчдад хуулиас зугтах гишгэх газаргүй гэдэгтэй АНУ ч санал нэгдлээ. Цаашдаа гадаад руу зугтаад ч нэмэргүй гэдгийг хулгайч, луйварчид ойлгож авав.

Б.Жаргалсайхан 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх