ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Цэрэнгийн Раднаа 85 настайдаа говийн хүний тэсвэр хатуужил, өөрийгөө ялан дийлэх чадварыг бүрэн харуулж дахин Монголын, Говийн, нутгийнхаа нэрийг Ази тивд цуурайтууллаа.
Малайз улсын Кучин хотод болж буй 21 дахь удаагийн Ази тивийн ахмад мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд 400м М85-89 төрөлд 1.21.82 минут гүйсэн амжилтаар АЗИ ТИВИЙН АВАРГА болж дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Өмнө нь уг рекордыг япон улсын тамирчин Hiroo Tanaka 2017 онд БНХАУ н Rugao хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 1.31.94 минут гүйснээр эзэмшиж байжээ.
2019.12.03-нд 3 төрөлд оролцсон боловч нөгөө 2 медалиа гардаж аваагүй бна.
Маргааш 200 метрт гүйх юм.