Монгол улсад бусад орнуудаас 3-5 дахин өндөр үнээр эм борлуулагдаж байна

  • 0
  • 162
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол улсад бусад орнуудаас 3-5 дахин өндөр үнээр эм борлуулагдаж байна

 

Томуугийн улирал эхэлж том жижиггүй л ханиад хатгаанд харвуулчих гээд настнуудын хууч өвчнүүд нь сэдэрч хөдлөөд Монголчууд бид хатуухан л байгалийн шалгаруулалттай тулгардаг. Бид эдгээр өвчлөлөөс сэргийлэхийн тулд ихэнх нь эм хэмээх ид шидтэнд өөрсдийгөө даатгадаг ч эмийн үнэ хэмээх мангастай нүүр тулан шогширох нь шогширч эрүүл мэндийн даатгалд хамрагдсан цөөн тооны эмийг авах гэж дажин болохоо шахдаг шүү дээ. Иймд ЭМДЕГ-аас эм ханган нийлүүлэх байгууллагуудын оруулж ирж буй эмнүүдийн гаалийн бичигтэй танилцаж даатгалаар хөнгөлөлттэй олгогдох эмүүдийн дээд хягзгаарыг тогтоож өгсөн нь иргэдийнхэө нимгэн халаасанд яв цав нийцсэн ажил болсон боловч эрх хүүхэд шиг эмийн байгууллагууд эрс татгалзав.
Гэтэл эмийн компаниуд эдгээр эмийг оруулж ирээд 20-30% биш 200-300%-ын ашиг харж иргэдээ биш мөнгө цагаан нүд улаан гэгчээр улайрдгийг ЭМДЕГ-аас тогтоогоод байхад л хэвлэлийн бага хурал хийж гүтгэлэг хийлээ. Доод талын эмийн ашиг 90-100% гэхээр тэдэн шиг амар хялбар бизнес хийж байгаа салбар одоогоор алга. Тэд зөвхөн даатгалд хамрагддаг л эмэнд нь хязгаар тогтооход ард түмнийхээ эсрэг мэдэгдэл хийж эхэллээ. Манай улсад хууль гууль болсон тод жишээ энэ. Мэргэжлийн хяналт нь халаас нимгэн хэдэн эмчээ л хяргах гээд байдаг болов чиг эмийн компаниудын энэ бусармаг үйлдлийг зүгээр л нүдээ аниад өнгөрөөдөг. Мөнгө хүчтэй эд шүү. Тэр шударга царайлаад сошиал энэ тэрээр томроод байдаг нөгөө НМХГ-ын дарга хүүхэн ажлаа энэ мэт үйлдлийг зогсоож иргэдийнхээ талд ажилламаар байна. Эмийн компаниудад ашиглагддаг худалдагддаг  салбарын акулууд байгаад байдаг нь үнэхээр харамсалтай. Ноднин жилийн өдийд интерферон эмийг хориглосонтой холбоотойгоор АШУҮИС-ын захирал асан Батбаатар багш тэргүүтэй нөлөө бүхий 5 доктор энэ эмийг цээжээрээ хамгаалж тангаргаа умартсан.
Гэтэл энэ жил Монфа компанийн захирал эм зүйн ухааны доктор Д. Цэндээхүү энэ удаад бас л эмийн дээд хягаарыг эсэргүүцэж ийм хямдхан зарах боломжгүй хэмээн бусдыгаа төлөөлөн ээлжит гүтгэлэг хийж хэвлэлийнхнийг цуглуулж гэмгүй царайлав. Доктор Д.Цэндээхүү нь ЭМЯ-ны дэргэдэх хүний эмийн зөвлөлд ажиллаж мөн Мэргэжлийн хяналтын байгууллагад лабораторийн эрхлэгчээр ауиллаж эм үйлдвэрлэлд эрх олгож байсан бөгөөд тангаргаа умартан зөвхөн өөрсдийн эрх ашгаа бодон ард түмний эсрэг мэдэгдэл хийлээ. Энэ удаагийн даатгалаар олгогдох эмийн жагсаалтыг ДЭМБ-ээс ирсэн зөвлөмжийн дагуу ЭМДЕГ санал гаргаж үндэсний зөвлөлтэйгээ хамтран шийдвэрт хүрсэн бөгөөд мэдээж сайд баталгаажуулан г арын үсэг зурсан. Энэ шийдвэр нь халаас нимгэн иргэддээ хямд эм авах боломжийг нээж өгсөн шийдвэр байлаа. Гэвч юуны тулд тэд ханцуй дотроо ийнхүү наймаалцах болов!!! Хууль гууль болсон энэ оронд мөнгө хүүлэгч компаниуд ингэж л зоргоороо авирлан дур мэдэн үнээ нэмдэг зарахгүй гэж боодог юм байна. Өвчтэй хүмүүсийг гуд шулан ядууруулж буй иймэрхүү компаниуд борооны дарсах мөөг лугаа олширчихжээ. Иргэд нь олигтойхон эм битгий хоол ундаа ч авч хүчрэхгүй байхад эмийн компаниуд нь даварч байдаг яачихсан нийгэм бэ!!!
ТЭД БОЛ ЖИНХЭНЭ МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх