Хэрэглээний зээлийг хумьснаар иргэд хохирч байна

  • 0
  • 154
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Хэрэглээний зээлийг хумьснаар иргэд хохирч байна

 

Төв банкнаас зохицуулалт хийж өнгөрсөн оноос хэрэглээний зээлийн хугацааг богиносгосон.  Эл үйлдлийг мэргэжилтнүүд "Хэрэглээний зээлийг ийнхүү хязгаарласан нь банкны эрсдэл Банк бус санхүүгийн байгууллагууд руу шилжсэн” гэж үзэж байгаа. Гэвч үнэн хэрэгтээ  ББСБ-ын зээлийн хүү нь  банкуудын зээлийн хүүнээс 1 дахин их байгаа нь иргэдийг эрсдэл  оруулж байгаа гэх мэдээлэл  нэлээд байдаг.

Хэдийгээр албан бус эх сурвалж гэж байгаа ч  үнэн хэрэгтээ иргэн банкнаас 1.9-2.2 хувийн хүүтэй зээл авдаг бол ББСБ-уудын хүү хэть өндөр буюу 3.5-4.5 хувийн хүүтэй байгаа нь иргэдэд эдийн засгийн хүндрэл  учруул барьуаанд  тавьсан эд зүйл, орон байх, автомашинаа хураалгах дээрээ тулж хохирч байгаа юм.

Иргэн Б үл хөдлөх хөрөнгөө барьцаалж банкнаас 8 сая төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай  авсан байдаг. Гэтэл  тэрбээр 4.2 хувийн хүүтэй зээлэндээ бүдэрч нам даралтаар халдаг, 60 м2 талбай  бүхий  хувийн сууцаа 8 сая төгрөгийг барьцаанд  тавиад алдсан байдаг. Байдал ийм байхад ББСБ-ууд эрсдэл үүрч байгаа гэх мэдээллийг нийтэд цацах нь иргэдийг бухимдуулж  даажигнаж буй үйлдэл мэт харагдаж буй юм.  Иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоосон  нь ийнхүү иргэдийг хохироход гол нөлөөл нь болж  байгаа юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх