Жудоч Саед Моллаей Монгол Улсыг төлөөлж оролцох анхны тэмцээний эрхээ авчээ

  • 0
  • 118
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч долоо хоногт Ираны жудоч Саед Моллаейд Монгол Улсын иргэншил олгожээ. Олон улсын жудо бөхийн холбоо буюу “IJF” өөрсдийн цахим хуудастаа энэ талаар нийтэлж түүнийг албан ёсоор Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулсан байна.

Ингэснээр 2018 оны жудо бөхийн дэлхийн аварга Саед Моллаей энэ сарын 12-14 өдрүүдэд БНХАУ-д болох Чиндао мастерс тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхтэй болсон талаар “Judo Inside” мэдээлжээ. Үүнээс өмнө Саед Моллаейд Герман улс өөрийн иргэншлээ санал болгоод байсан юм.

/

Ираны эрх баригчид 2019 оны Токиогийн дэлхийн аваргын үеэр тэдэнтэй улс төрийн асуудалтай Израилийн тамирчинтай тулалдахаас зайлсхийхийг Саед Моллаейд тушаасан тул тэрээр 2019 оны наймдугаар сард Европ тив рүү дүрвэсэн юм. Үүний дараа Олон улсын Жудо бөхийн холбооны зүгээс Ираны жудо бөхийн холбоог тодорхойгүй хугацаагаар тамирчдаа тэмцээнд оруулахыг хориглох шийдвэр гаргаснаар Саед Моллаей олон улсын дүрвэгчдийн багийн нэрийн өмнөөс барилдах болсон билээ. Өдгөө 27 настай тэрээр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл, 2017 оны Будапештын грандпригийн мөнгө, 2018 оны Бакугийн дэлхийн аваргын алтан медальт тамирчин юм.

Олон улсын дүрвэгчдийн багийг төлөөлөн тэмцээн уралдаанд оролцож байсан Саед Моллаей нь жүдо бөхийн 81 килограммын жингийн дэлхийн чансаанд гуравдугаар байрт эрэмбэлэгдэж байсан юм. Харин энэхүү шилжилт хөдөлгөөн явагдаж тэрээр Монгол Улсын шигшээ багт харьяалагдах болсноор түүний өмнөх багтайгаа хамт үзүүлсэн чансаа цуцлагдаж байгаа аж. Монгол Улсын шигшээ багийн тамирчдын хувьд 81 килограммын жинд О.Отгонбаатар дэлхийн чансааны 17-д, Н.Дагвасүрэн дэлхийн чансааны 27 дугаар байрт бичигдэж буй.

Монгол Улсын жудо бөхийн тамирчид 2004 оны Афины зуны олимпын наадмаас хойш олимпын медалийн буухиаг тасралтгүй үргэлжлүүлж буй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Саед Моллаейд иргэншил олгосон явдал нь тус улсын жудо бөхийн шигшээ багийн хувьд ирэх 2020 оны Токиогийн олимпод энэхүү медалийн цуваагаа үргэлжлүүлэхэд том тус болох талаар “Judo Insider” онцолжээ. Үүнээс өмнө Монгол Улсын жудо бөхийн шигшээ баг Азербайжанд хэд хэдэн чухал тамирчнаа алдаад байв.

О.Мөнхбат

Эх сурвалж: Judi Insider

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх