Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно

  • 0
  • 120
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөр”, Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улс тунхагласны түүхт 95 жилийн ойд зориулсан хүчит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр /2019.11.27/ Буянт-Ухаа” спорт цогцолборт 14.00 цагт эхлэнэ.

 

    Өнгөрсөн жилүүдэд Улс тунхагласны баяр болон Монгол бахархлын өдөр”-т зориулсан хүчит бөхийн барилдааныг тус тусад нь зохион байгуулдаг байсан. Харин энэ жил дээрх хоёр баяр энэ сарын 26, 27-нд дараалан болж буй тул хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлог юм.

    Дашрамд дурдахад, Өнгөрсөн жилийн Монгол бахархлын өдөр”-ийн хүчит бөхийн барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын Аврагч” спорт хороо, Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Д.Анар түрүүлсэн юм. Тухайн үед Д.Анар улсын начин цолтой байв. Харин Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 94 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Алдар” биеийн тамир, спортын хороо, Жем Интернэшнл” группийн бөх, Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж байв.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх