Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний агентлаг /НАСА/ ийм явдал болохоос сэрэмжилэх үүднээс Апофис гарагийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглан хянаж байгаа ажээ.
Саяхан тус агентлагийн төлөөлөгчид ийнхүү мөргөлдөж болзошгүй он, сар, өдрийг зарласан байна.
Энэ биетийг анх 2004 онд олжээ. Апофис гараг 2029 онд манай гарагтай мөргөлдөж болзошгүй хэмээн судлаачид эмээж байсан юм.
Түүнээс хойш тооцоонд бага зэргийн засвар оруулж, ийнхүү мөргөлдөж болох бодит эрсдэл байгаа он, сар, өдрийг шинээр зарласныг Дейли мэйл” сонинд бичсэн байна.
2060 оны дөрөвдүгээр сарын 12.
2065 оны дөрөвдүгээр сарын 11.
2068 оны дөрөвдүгээр сарын 12.
1968 оны аравдугаар сарын 10.
2076 оны дөрөвдүгээр сарын 13.
2077 оны дөрөвдүгээр сарын 13.
2078 оны дөрөвдүгээр сарын 13.
2089 оны аравдугаар сарын 10.
2091 оны дөрөвдүгээр сарын 13.
2103 оны дөрөвдүгээр сарын 14.
НАСА-гийн дүгнэж байгаагаар, дээрх өдрүүдэд Апофис гараг Дэлхийн дэргэдүүр цагт 21 060 км-ийн хурдтай өнгөрөх ажээ. Түүний диаметр нь 325 метр, харин масс нь 280 сая тонн гэнэ.
Асар том хэмжээтэй, их хурдтай болон Дэлхийд ойрхон өнгөрөхөөс болоод одон орон судлаачид Апофисыг аюултай байж болзошгүй гараг хэмээн албан ёсоор үзжээ.
Б.Атар