Л.Оюун-Эрдэнэ сайд аа, Т.Батсүхэд ч хууль үйлчлэх ёстой

  • 0
  • 135
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

Л.Оюун-Эрдэнэ сайд аа, Т.Батсүхэд ч хууль үйлчлэх ёстой

 

-Л.Оюун-Эрдэнэ сайд аа, хуулиа мэдэхгүй бол өмнөх даргаасаа асуу-

Байгууллагынхаа дансаа улайлгаж, бас ч үгүй хүүхдээ албаны машинаар зугаацуулагч ХААИС-ийн МАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх хууль бус үйлдэл хийсэн, гэхдээ буцаж ажилдаа очмоор байна хэмээсээр шүүхээс "ялалт” байгуулж, ажилдаа эргэж очсон тухайг бид мэдээлсэн. Хэрвээ уншигч авхай санаж байгаа бол Т.Батсүх анх "манай ажилчид орон нутагт ажиллаж явахдаа машиныг маань ашигласан” хэмээж байсан. Сүүлдээ өөрийнх нь хүү болж таарсан. Энэ тухай шүүхэд ч тайлбарласан байдаг.

Саяхан Төрийн албаны зөвлөл, цагдаагийн байгууллагынхантай хамтран гэнэтийн шалгалт хийхэд зарим байгууллагын дарга нар дунд сургуулийн хүүхдүүдээ хичээлд нь албаны машинаар хүргэж буй тохиолдлууд ил болсон.

Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ талаар "хуульд хариуцлага тооцох тухай байдаггүй” гэж мэлзэж ч байсан. Бага насны хүүхдээ сургуульд хүргэсэн асуудлыг "нүдээ аниад, чихээ дараад” дуугүй өнгөрөх гэж байгаа бол яа гэх вэ /гадны зарим улсад албаны машинаар бага насны хүүхэд, ахмад настныг албаны машинаар сургууль, асрамжид хүргэж, авахыг хуулиар зөвшөөршсөн байдаг гэх байх/.

Гэтэл насанд хүрсэн залуу хөдөө, хээрээр зугаацаж, архидан согтуурахдаа албаны  машин хөлөглөж явах нь төрийн албан хаагчийн ёс зүйтэй үйлдэл мөн гэж үү. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ сайд та, Төрийн албаны тухай хуулиа мэдэхгүй байгаа бол таны өмнөх сайд, одоогийн УИХ-ын дарга Г.Зандаршатар ч жил гаруйн өмнө "Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхаар журамлана” гэж байсныг санах л хэрэгтэй. Төрийн албанд байгаа хууль дүрэм, журмаа мөрдөх байтугай ёс зүйн хэм хэмжээгээ ч мэдэхгүй яваа нөхдийг эхнээс нь цэгцлэхийн оронд толгойг нь илж, дахин томилдог байдлаа хэзээ зогсоох болж байна вэ.

Т.Батсүх буцаж ажилдаа очихдоо зүгээр ч үгүй ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн хэмээн үзэж ажилд нь буцаан томилох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор буюу 51 хоногийн ажлын хөлс 7 сая 342 мянга 590 төгрөг авах юм билээ. Үүнийг нь шүүхээс тогтоосон байгаа юм. Гэтэл түүний оронд томилогдон ажиллаж байсан захирал М.Найданхүү өөрийн цахим хаягтаа "сар гаруйн хугацаанд тус байгууллагын захирлаар ажиллахдаа ийм өндөр цалинтай гэдгээ мэдээгүй, бүр ганц ч төгрөгний цалин авч үзээгүй” гэсэн байх юм. Яагаад нэг нь байгууллагынх нь данс улайсныг мэдсээр байж халагдсан даруйдаа шүүхэд гомдол гаргаж, хоосныг нь мэдсээр байж мөнгө нэхэмжилж байгаа учрын учгийг нэхэж үзэхгүй байгаа хэрэг вэ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх