Зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар буу тулгаж сүрдүүлжээ

  • 0
  • 116
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх


Зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар буу тулгаж сүрдүүлжээ

Замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчиж бусдад саад болоод зогсохгүй эгнээ байр буруу эзлэх, зогсоолд байршуулах зэргээс үүдэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсоор байна. Тухайлбал,  замын хөдөлгөөнд оролцох үедээ бусадтай маргаж буу тулган айлган сүрдүүлсэн хэрэг гарсан байна.

Тодруулбал, 2019.10.17-ны өдөр БГД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэр Нарны гүүрэн дээр нэгэн автомашины жолооч буу гаргаж ирэн буудна гэж айлган сүрдүүлсэн гэх гомдол мэдээллийг 18.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Шалгалтаар 41 настай Э гэгч нь зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар 35 настай Б-г айлган сүрдүүлсэн хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх