МАН тойргуудыг дахин зурна

  • 0
  • 126
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Дөрвөн жилд нэг удаа төр төлөөлөх эрхээ улстөрчид ард түмнээс авдаг. Энэ эрхээ авахын тулд сонгууль бүрийн өмнө хуульдаа өөрчлөлт оруулж, улс орны бус амин хувийн эрх ашигтаа нийцүүлж ирсэн. Үр дүнд нь хэн нь их мөнгөтэй нь сонгогчдын саналыг худалдан авч, төрийн түшээ болдог нийтлэг дүр төрхийг өнгөрсөн долоон удаагийн сонгуулиас ард түмэн харсан.

Ардчилсан намынхан сонгуулийг холимог тогтол-цоогоор явуулах санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Өмнөх сонгуулийг явуулсан шиг мажоритар системээр сонгуулиа явуулахаар эрх баригчид тооцжээ. Ингэхдээ хүн амын суурьшлын бүсийг тооцох нэрийн дор тойргуудыг дахин зурахаар төлөвлөсөн байна. Тодорхой хэлбэл, МАН ялсан тойргуудаа төдийлөн хөндөхгүй, ялагдал хүлээсэн хэсэгт мандат нэмж, хасах аж. Нөгөө талаар нэр дэвших сонирхолтой кандитатын тоо нэмэгдсэн.

Ямар сайндаа нам дотроо нэгнийгээ намнаж”, тойргийг нь булаах ажиллагааг өнгөрсөн хугацаанд хангалттай явуулж байв.

Хамгийн ойрын жишээ, Говь-Алтай аймаг өнгөрсөн сонгуулиар нэг мандаттай байсан. Тэр нэр дэвших квотод МАН-ын генсек Д.Амарбаясгалан өрсөлдөх сонирхолтой байгаагаа албан бусаар мэдэгдэж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй муудалцаж байв. Тэгвэл тус аймгийг хоёр мандаттай болгож, тойргийн төлөөх хэрүүл намжсан гэдгийг эх сурвалж хэлж байлаа.

Эрх баригч нам ийм байдлаар энэ удаа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллуулж буй. Тэд өнгөрсөн зургаадугаар сард хуулийн төслөө боловсруулж дууссанаа зарлаж байсан ч өнөөдрийг хүртэл УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. Ажлын хэсгийнхний боловсруулсан төслөөр Монгол Улсыг нэг тойрог гэж үзэн намууд 76 хүн нэр дэвшүүлнэ.

Нэг иргэн нэг л нэр дэвшигчийг дугуйлах аж. Хамгийн олон санал авсан хүн нь УИХ-ын гишүүн болох..” тухай зохицуулалт байсан ч одоо орвонгоороо өөрчлөгдсөн гэх мэдээлэл байна.

ЖИЖИГ ТОЙРГИЙН ЗОВЛОН

Парламент он дуусахтай зэрэгцэн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй. Эрх баригч намын нэр хүнд тааруу байгааг холбогдох байгууллагуудын гаргасан удаа дараагийн судалгаа харуулж буй.

Ийм үед сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь ялагдлын эхлэл хэмээн үзэж байгаа аж. Сонгуулийн тогтолцоо мажоритар байх нь намын нэр хүнд унасан ч тухайн хүн тойргоо сайн усалсан” бол сонгогдох бүрэн боломжтой байдаг. Нөгөө талаар бэл бэнчинтэй хүн сонгогдох магадлал өндөр. Иймд гишүүдийг Тойрогтоо сайн ажилла” гэж намын удирдлагууд нь үүрэг болгосон тухай мэдээлэл ч бий.

Нэг ёсондоо, МАН-ын нэр хүнд нийгэмд унаж, нийтээрээ муу үнэлгээ өгч байвч тухайн хүн тойрогтоо хамгийн их хөрөнгө оруулалт татаж, иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэж өгсөн бол намтай, намгүй гараад ирнэ гэж тооцжээ.

Улстөрчид ийн өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргаж байгаа нь өнөө бидний сүүлийн 20 гаруй жил ярьсан төсвийг 76 хуваадаг, жалга довны үзлээсээ салаагүй гэх шүүмжлэл байсаар байх нь. Жижиг мажоритар системээр сонгууль явуулбал сонгогчийн санал гээгддэг сул тал бий. Эрх баригч нам 2016 онд 65 суудал авсан ч нийт сонгуулийн насны хүмүүсийн 42 хувийн саналыг авсан бэлэн жишээ ч байна.

ТОМСГОСОН ТОЙРОГ ХЭНД АШИГТАЙ ВЭ

УИХ өнгөрсөн хугацаанд долоон удаа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсны дөрөв нь жижиг мажоритар, гурав нь томсгосон мажоритар /олон мандаттай/ тогтолцоо байв.

Томсгосон тойрог бол олон мандаттай учраас нэг намын нэр дэвшигчид багаараа биш өөр намын рейтинг өндөртэй улстөрчидтэй хамтарч тоглолт” хийх, бие биетэйгээ өрсөлдөх сөрөг талтай. 2008 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулахад Сүхбаатар дүүрэгт ийм тохиолдол гарч байсныг зарим хүн иш татдаг.

Уг нь Монгол Улс цаашид тогтвортой хөгжье гэвэл улс төрийн нам гэхээсээ илүүтэй нэр хүндтэй, тулхтай хүнээр төр төлүүлэх сонирхол ард түмэнд бий. Гэвч улс төрийн намаар дамжуулж, төрийн өндөр дээд албан тушаалд хүрдэг учраас бүтэхгүй санаа ч байж болох.

Өмнө н ь УИХ-ын сонгууль мөн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын, Ерөнхийлөгчийн сонгуулиуд тус тусдаа хуультай байсныг 2015 онд өөрчилж, бүх шатны сонгуулийг нэг хуулиар явуулахаар болсон юм. Одоо нэг хуулиар гурван өөр сонгууль явуулах ямар ч боломжгүй гэдэгт УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг санал нэгджээ. Ингээд Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутаг, нийслэлийн сонгуулийг тусдаа гурван хуулиар явуулахаар тохирсон байна.

Энэ талаар Сонгуулийн тухай хуулийг боловсруулж буй ажлын хэсгийн ахпагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Сонгууль явуулах болгондоо Сонгуулийн тухай хуулиа еөрчилж ирсэн байна. Энэ бусад улс оронд байдаггүй буруу жишиг.

Эрх баригч нам өөрт тохирсон буюу өерийнхөө ялах хувилбарыг хүчээр тулгадаг нөхцөл байдал үүсч ирсэн. Гашуун ч гэсэн бид ингэж ажиллаж иржээ. Өнгөрсөн хугацаанд бид сайн, муу янз бүрийн туршлага хуримтлуулсан. Сонгуулийн дараа сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх нөхцөл үүсдэг. Гашуун сургамж гэвэл долдугаар сарын 1 -ний үйл явдал байна. Сонгуулийн хуулийг дөрвөн жил тутамд өөрчилдөг байдлыг халъя гэж байгаа юм.

Мөн сонгуулийн тойргийг зохион байгуулахдаа нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоог харгалзаж үзэхээр зохицуулж өгсөн. 2016 оны сонгуулийн тойргийг яаж зурсныг хүн болгон мэдэж байгаа. Зөвхөн өөрийнхөө нам, нэр дэвшигчийг ялуулахын тулд зурсан шүү дээ. Намын болон нэр дэвшигчийн санхүүжилтийн асуудал байна. Иргэдийн саналыг худалдаж авдаг.

Сонгогчдын саналд хөндлөнгөөс нөлөөлдөг байдлыг арилгах гээд Сонгуулийн тухай хуулиар зохицуулах олон зүйл бий” гэлээ.

Ийм байдлаар МАН ялагдсан тойргуудынхаа мандатыг хумьж, ялах магадлалтай хэсэгтээ тойрог нэмэхээр болжээ. Үүнээс гадна сонгуульд нэр дэвшигчид биелэгдэх боломжгүй худал амлалт, хөрөнгө оруулалт хийх нэрээр сонгогчдыг хуурч, мэхэлдэг. Дараа нь хэн ч хариуцлага хүлээдэггүй. Үүнийг хуульчлах, эзэн холбогдогчид нь хариуцлага үүрүүлэх заалт төсөлд тусгагдах ёстой.

Сонгуулийн хуулиа чамбай хийхгүй бол цагаан сонголт” өгөх хүн ч гарах болно. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн үеэр иргэд эрхээ эдэлж, саналын хуудсаа бөглөлгүй уншуулсан буюу Цагаан сонголт” хийсэн 100 орчим мянган хүн байсан юм.

Дээр нь шилжилт хөдөлгөөн буюу царцаа”-ны асуудлыг ч шийдэх шаардлага бий. Өмнө нь жижиг тойрогт тухайн тойрогт байгаа сонгуулийн насны иргэдийнх нь 20 хувьтай тэнцэх хэмжээний шилжилт хөдөлгөөн хийгдэж байсан жишээ бий аж. Тэгэхээр энэ удаа шилжилт хөдөлгөөнийг цэгцлэх уян хатан зохицуулалт ч байх ёстой болж байна.

С.Батзаяа

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин  

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх