ЖДҮ, 60 тэрбум хоёрын аль нь төгс үйлдэгдсэн гэмт хэрэг вэ!!!

  • 0
  • 113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

-Үйлдэлгүй,хохирогчгүй, яллах дүгнэлтгүй шүүх хурал-

Өнгөрсөн сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд Үйлдэлгүй, Хохирогчгүй, Яллах дүгнэлтгүй 60 тэрбумын гэх хэргийг шийдэж НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ялыг ногдуулсан. Өөрөөр хэлбэл, тэд нам болгонд өөрийнхөө зохиосон схемийг танилцуулж явсан Г.Доржзодов гэгчийн яриаг сонссоныхоо төлөө ийнхүү гэмт хэрэгт холбогдчихлоо гэсэн үг.
Тиймээс л үйлдэлгүй, хохирогчгүй, яллах дүгнэлтгүй энэхүү асуудал дээр тус дүүргийн шүүгчид ял ногдуулсан нь шинэ хонгилын анхны хохирогчид Ц.Сандуй, А.Ганбаатар нар болчихлоо хэмээн олрн нийт үзэж хэвлэлийнхэн ч энэ талаар мэдээлсээр байна. Учир нь улсын яллагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг хүчингүй болсон 2002 оны Эрүүгийн хуулиар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн ч шүүх төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаанд оролцоогүй юм байна. Харин сонгуулийг будлиантуулахыг оролдсон хэмээн улсын яллагчийн зүйл ангийг өөрчилж хуулиас дээгүүр аашилсан нь одоо ч хуулийнханы дунд яригдсан хэвээр.

Угтаа бол шүүх практикт улсын яллагчийн оруулж ирсэн яллах дүгнэлтийн зүйл заалтыг 100 хувь үгүйсгээд өөр шинэ зүйл анги гаргаж ирээд яллаж байсан түүх байгаагүй гэдгийг Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин хүртэл гайхаж буйгаа илэрхийлж олон нийтийн сүлжээнд жиргэсэн байдаг.
Тэгэхээр Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ял ногдуулсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анханы шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр хуулийн заалтыг буруу хэрэглэж тэдэнд ял ногдуулсан ч тун удахгүй энэ хэргийг яагаад ингэж шийдэх болов гэдэг нь нэг л өдөр дахин сөхөгдөж тэд буруудах өдөр ирнэ гэж хэлэхэд дэгсдсэн болохгүй байх.

Яг үнэндээ өнөөдөр төгс үйлдэгдсэн авлига албан тушаалтын гэмт хэргүүд эхнээсээ хөөн хэлэлцэх хугацаанд хамрагдаж эхнээсээ хэрэгсэхгүй болсон түүхтэй. Үүгээр ч зогсохгүй эрх баригч МАН-ынхан Засгийн газрын тусгай санг тонож 49-үүлээ ЖДШ-ийн мөнгийг хулгайлчихаад хээв нэг өнөөдөр гэмт хэрэгтэн биш мэтээр аашилж дүрэм журам ярьсаар сууна. Яг үнэндээ ийм олуулаа, зохион байгуулалттайгаар төрөө цөлмөсөн хэрнээ өдгөө ганцхан хүнээр туг тахих гээд тэд бэлдэж байна. Үүнийг нотлох баримттайгаа гардуулсан хамгийн төгс үйлдэгдсэн гэмт хэрэг гэдгийг УЕП асан Г.Энх-Амгалан чуулганы танхимд хэлж МАН-ын ЖДҮ-чин гишүүдийг нүүр хийх газаргүй болгож тэднийг заавал яллаж гэм бурууг нь хүлээлгэх ёстой хэмээж байв.

Үүгээр ч зогсохгүй АТГ-т МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд холбогдох авлига албан тушаалын гэмт хэрэг шалгагдаж байгаа ч дарга нарынх нь шүүгээнд хав дарагдсан. Тэрбээр УИХ-ын сонгуулийн дараа Г гэгч хүнийг төрийн албанд оруулж өгнө хэмээн 30 сая төгрөгийг авсан байдаг юм. Манай сайт өмнө нь энэ тухай тодорхой мэдээлж байсан учраас дахин нурших нь илүүц бизээ. Ямартай ч түүний үйлдсэн энэ мэт асуудал үүгээр дуусахгүй. Олон ч гэмт хэргийн үйлдэлтэй төгс гэмээр хэргүүд тун удахгүй ар араасаа цуврах нь цаг хугацааны асуудал болсон.

Тиймээс л үйлдэлгүй, хохирогчгүй, яллах дүгнэлтгүй асуудал дээр яагаад Ц.Сандуй, А.Ганбаатар нар ял үүрэх болов оо хэмээг асуугаад буй хэрэг. Харин ч эсрэгээрээ Засгийн газраа олуулаа тоносон, авлига албан тушаалын төгс үйлдэгдсэн гэмт хэргүүд ийм олноороо байсаараа байхад яагаад заавал тэднийг онилж яллав. Мэдээж цаг цагаараа байдагүйн адил үйлдэлгүй, хохирогчгүй, яллах дүгнэлтгүй Ц.Сандуй нарын хэргийн үнэн учир тун удахгүй олдох бизээ.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх