Энэ долоо хоногийн дундаас ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

  • 0
  • 93
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Энэ долоо хоногийн дундаас ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

-ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙ ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ-

Энэ сарын 18-нд буюу маргааш зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 21-нд буюу ирэх Пүрэв гарагт баруун аймгуудын нутгийн зарим газраар  цас, энэ сарын 19, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно.

Салхи энэ сарын 18-нд зүүн аймгуудын нутгаар, энэ сарын 20-нд Алтайн салбар уулсаар, энэ сарын 21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 18-19-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна. Энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх