Ерөнхий сайдын “хаанчлал” айсуй

  • 0
  • 112
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын чуулганы өчигдрийн  хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа. Хэдийгээр Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох, мөн сонгуулийг холимог системээр явуулах зэрэг саналыг олонхийн бүлэг дэмжилгүй унагасныг АН-ын зөвлөл эсэргүүцэж хэлэлцүүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн ч МАН асуудлыг дангаараа шийдлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар төслийн зүйл заалт бүрийг УИХ-ын гишүүдэд уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хуралдаанд оролцсон 63 гишүүний 100 хувийн саналаар баталж энэ удаагийн УИХ буюу олонх болсон МАН-ынхан түүхэн үүрэг гүйцэтгэлээ. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх  бөгөөд түүнээс өмнө УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах юм. Ийнхүү 1992 онд АИХ-ын 450 депутатын баталж байсан Үндсэн хуулийг өөрчлөх асуудал МАН-ын үнэмлэхүй олонхийн засаглалын үед шийдэгдлээ. Одоо Ерөнхий сайдын эрх мэдэл харьцангуй нэмэгдэнэ. Засгийн газрын гишүүдээ өөрөө сонгож, огцруулах эрхтэй болж байна.

Хамгийн гол нь сүүлийн 30-аад жилд гарсан бүх алдаа завхралд Үндсэн хуулийн тодорхой зүйл заалт буруутай гэж үзэж, ийм алхам хийлээ. Өөрөөр хэлбэл, тогтолцооны гажигийг засах хамгийн том реформ гэсэн үг.

Р.Саруул

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх