Монгол Улс, ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэл байгуулах гэрээнд хоёр улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурсан. Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хурлдаанаар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай протокол”-ыг баталсан байна.
Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр барихад нэмэлт 236 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компани гаргасан. Энэхүү зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон юм байна.